1/24/09

Golden Globe award

Энэ сарын 11нд болж өнгөрсөн 66 дахь алтан бөмбөрцөг-н шагнал гардуулах ёслолд одууд хэрхэн гоёж очсоныг хүргэж байна.
1. Хар

"Revolutionary Road"киноны дүрээрээ "Шилдэг эмэгтэй жүжигчин" болсон та бидний сайн танил Kate Winslet.

сүүлийн үед эрчтэй гарч ирч буй жүжигчин Amy Adams.


"Эцэг хүү крамер" "Рэйнман" гээд олон киногоороо сэтгэлд хоногшсон жүжигчин
Dustin Hoffman эхнэрийн хамт.


Evan Rachael Wood

МкКеин-ий хамтрагч Сара Палин-ий дүрээрээ энэ жил хамгийн их шуугиулсан Комэдиан
Tina Fey.


"Alfie"зэрэг киногоороо танигдсан Marisa Tomei. ( 44)
"Бриджит Жонес""Чикаго"зэрэг олон киногоороо бидний хайртай жүжигчин болсон Renee Zellweger. Энэ хувцаслалтаараа муухай хувцасласан гэж хэлүүлээд амжсан. 39-тэй гэхэд нилээн овортой харагдаж байна.

Tom Cruise

2.Цагаан

Sandra Bullock

Kate Beckinsale
3.Мөнгөн.

Angelina Jolie


America Ferrera

Beyonce

4. Өнгийн


Anne Hathaway-Үнэхээр сайхан харагдаж байна. Энэ жил найз залуугаасаа салж нилээн скандал-д ороогдсон ч сайхан харагдах шилдэг өшөө авалт гэдгийг баталж өгсөн.


Cameron Diaz- жил бүр шилдэг хувцаслалтад шалгардаг ч энэ удаа овортой харагдаж байна

"Mad Men" телевизийн олон ангит киногоороо танигдаад буй жүжигчин January Jones

4. Pastel - бүдэг цайвар

Drew Barrymore

Laura Linney

5. Taupe- элсэн саарал

АББА- н дуунуудаар хийсэн мюзикал "Мамма Миа" -н гол дүрээр гарч ирсэн
Amanda Seyfried



6. Nude- Биений өнгө

Elizabeth Banks

Demi Moore (46)

Vanessa Hudgens (20)

Penelope Cruz

7. Leopard- барын арьсан хээ

"Батмэн 2"-т тоглосон Maggie Gylenhaal.
8. Gold- Алтан шаргал

Jennifer Lopez

1/11/09

Шинэ оны зорилтуудаас

Та бүхэнд шинэ оны мэнд хүргэе. Шинэ он гэхээр өөрийн эрхгүй бүхнийг өөдрөг сайхнаар харах урам ордог билээ. Оны анхны постдоо хувийнхаа энэ оны зорилтоос та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ.

Фэйшнтэй холбоотой бус зорилтуудаас:

- Зав гаргаж ном их унших ( Ялангуяа Труман Капотэ, Мишима Юкио, Мураками Рюү нарыг )




- Хайртай хүмүүстэйгээ цагийг хамтдаа өнгөрүүлж байх
,

- Торт, кекс хийх хобби-гоо сэргээх,



- Ил захидал болон захидал явуулж байх, (Нэт-н ачаар мэнд усаа мэдэх гэдэг хурдан, амархан болсон ч шуудангийн хайрцагт захиа байхыг харах мөч, задлахыг тэсэн ядан хүлээх, гар бичмэлийг гарган ядан унших (нэг их таталж бичдэг залуутай захидлаар харилцдаг байж билээ) зэргийг яаж зүйрлэх вэ. Ялангуяа надад зориулж гэж бодохоор, сэтгэл шингэсэн зүйл цаанаа л өөр шүү.




- Хоцрохгүй байх, Товлосон цагаас ядаж 10 минутийн өмнө очиж байх. Уулзах хүнтэйгээ яаран сандран, том том харайлгаж очиж харагдсанаас өмнө нь оччихсон элегантны зогсож байвал дээр шүү дээ.


- Шинэ дуу хөгжим, хамтлаг нээж сонсох,


- Олон нийтийн арга хэмжээ, музей, үзэсгэлэн аль болох алдалгүй үзэх,

- Фото зургийн хоббигоо сэргээх,



- Хааяа шинэ цэцэг худалдаж авч гэртээ тавьж байх,

- Гэрээ өөрчлөн тохижуулах,

- Франц хэлээ сайжруулах. Франц хэл чамин сонсогддог, бас миний стильтэй зохицдог. :)



Фэйшнтэй холбоотой зорилтуудаас:

- Чанаргүй олон ширхэг бус чанартай цөөнийг авч боломжит координэйшн-үүдээр өмсөх.

- Энэ жил улаан сатин юбка, өнгийн гадуур хувцас гээд стилийн хувьд өнгөлөгийг сонгоё,


- Стилийн хувьд франц бүсгүй шиг хувцаслах,
Францууд цаанаа л энгийн хэрнээ чамин хувцасладаг. Бүх хувцасаа хичээж тохируулдаггүй харагддаг мөртлөө жижиг гэлтгүй детайлийг нь бодолцсон, материал сайтай, дотоод зан чанараа илэрхийлсэн байдгийг өөрийн хувцаслалтандаа авч хэрэгжүүлэх. Энэ сэдэвт малгайтай цамц, биеийн тамирын өмд өмсөхгүй байх ч хамаатай. (Ялангуяа ардаа бичигтэй биеийн тамирын өмд)





- Өөрт хэрхэвч зохихгүй гэж дөлдөг байсан стилээ турших, Бүхлээр нь биш юмаа гэхэд бага зэрэг элемэнт хувцаслалтандаа оруулах.


- За тэгээд энэ жил ч Лого-фрий буюу брэндийн амьд самбар болохгүй байх.

- Олон төрлийн өнгө хээний зохицлыг шаргуу судлах, өөр төрлийн хээ хослуулж өмсөх.


- Киноны дүрээс сэдэвлэж хувцаслаж байх. Annie Hall шиг гэх мэт.



Хамгийн гол нь фэйшнд, амьдралд залхуурахгүй байх.
Та ч мөн энэ жилийн фэйшн ба фэйшн бус зорилтоосоо хуваалцаарай.