11/8/08

Зураг шиг бүсгүй...

Итали Vogue-н энэ оны 9 сарын дугаараас хүргэе. 30-аад оны Холливүүдийн оддоос сэдэвлэсэн хувцаслалт ба зураг авалт үнэхээр гайхалтай болжээ. Энэ намрын классик, эмэгтэйлэг моодны загваруудыг эндээс харна уу.
( Зураг дээр дарж томруулаарай)




Хар, цагааны хослол = Хэзээд классик

Иймэрхүү урдуураа уядаг цамц эмэгтэйлэг стилийн гол төлөөлөгч.

Пөмбөгөр палито + торгон алчуур.
Торгон алчуур бол эмэгтэй хүний хамгийн чухал гоёлын нэг. Уранхай жинс, малгайтай цамц хэвийн үзэгдэл болсон өнөө үед иймэрхүү классик элемэнтүүд харин ч содон тусна.


Ээжүүдийн маань залуугийн зураг шиг харагдаж байна. Ер нь бидний үе л хэтэрхий эгэл жирийн болсноос ээжүүдийн маань үед бас л гоё хувцасладаг байсан шүү.



Иймэрхүү өндөр бүсэлхийтэй өмд элегантны харагдуулдаг. Дотуур хувцас гарах шахсан өмднүүд одоогоос 8,9 жилийн өмнө нилээн моод болж байсан. ( Бритни стил гэхүүдээ?) Тийм хэт доогуур бүсэлхийтэй өмдөн дээгүүр илүү мах харагдах шиг онцгүй зүйл үгүй. Эмэгтэй хүн биеийн хэсгээ бага ил гаргах тусам нууцлаг, үнэтэй харагддаг.

Үргэлж ил задгай хувцасладаг бол хэнд ч сонин биш болчихно. Харин хааяа баяр ёслолоор ч юмуу, болзоонд жирийн үеэсээ бага зэрэг илүү биеэ ил гаргахад сонирхолтой, ихэмсэг, тансаг харагдана. Тэгээд ч болзоонд бол эрэгтэй хүн зөвхөн надад зориулж ингэж хувцаслаж байна гэж хүлээж авна. Гэхдээ бага зэрэг гэдэг чухал шүү. Хааяа бага багаар өөр талаа харуулж байсан нь сонирхолтой биш гэжүү?



Magazine: Italian Vogue, September 2008

Reese Witherspoon

Рийз бол бусдаас нэг л өөр. Тэр бүр хов живэнд орооцолддоггүй, драма, комеди гээд өргөн төрлийн аль ч дүрд тоголчихдог.
Тэрээр 2005 онд алдарт дуучин Johnny Cash- н амьдралаар хийсэн "Walk the line" киноны дүрээрээ Оскар авсан бөгөөд уг кинонд үнэхээр сайн тоглосон байсан. Энэ кинонд муугүй дуучин гэдгээ ч баталсан. Ингээд түүний энэ оны 11 сарын "Vogue" т гарсан зургаас хүлээж авна уу.



Трэнч цув + Дугуй малгай + Парисийн кафе = Мөрөөдлийн хослол.

Парисийн кафед сууж чаддаггүй юмаа гэхэд цув, малгайг нь өмсөхөд л Parisienne ( Парисийн бүсгүй) болж чадна. Хувцас гэдэг очиж чадахгүй газар, цаг үед очиж, мөрөөдлийн дүрдээ хувирахад тусалдаг.



11/7/08

Lanvin Намар/ Өвөл 2008


Lanvin (Ланван) нь 1920-иод онд Jeanne Lanvin-ий эхлүүлсэн брэнд бөгөөд Францын урдаа барьдаг шилдэг 10 брэндийн нэг билээ. Загварууд нь элегантны, классик хэв шинжтэй ч шинэлэг өвөрмөц детальтай , ямар ч насны бүсгүйд тохирохоор байдгаараа эрс ялгардаг билээ. Ялангуяа 2001 оноос дезайнер-р Alber Elbaz ажиллах болсноос хойш Ланван брэнд эргэн ирлээ гэж загварын ертөнц даяар шуугисан юм.
Түүнээс хойш улирал бүр гаргасан загварууд нь байнга хит болж байгаа юм. Тэрээр ихэвчлэн хамгийн тансаг материал болох торгыг загвартаа хэрэглэдэг.Ингээд түүний энэ намрын санал болгож буй загваруудыг хүлээн авна уу.










Өмдний хувьд Скинни буюу нарийн шуумагтай загвар моодонд орсон хэвээр байна. Мөн өргөн шуумаг ч иx моод болоод байгаа. Хэрэв нарийн өмд өмсвөл дээгүүрээ сул загвар, өргөн өмд өмсвөл бариувтар биеийн хэлбэр харуулсан цамц өмсч пропорцоо бодолцоорой.









Designer Alber Elbaz

Make up


Accessory


Жазз стиль


Бидний сайн мэдэх "Чикаго" киноноос сэдэвлэсэн зураг авалт.










Magazine: Vogue Korea