Хэдхэн хоногийн өмнө дэлхийд нэртэй загварын агентлаг болох "Fordmodels" агентлаг энэ жилийнхээ шилдэг шинэ загвар өмсөгч шалгаруулхаар "Ford Supermodels of the World" тэмцээнээ зохиосон юм. Тэмцээний ялагчаар солонгос улсаас гаралтай "Hyoni" буюу Seung-hyun Kang тодорсон юм.
Ер нь сүүлийн үеийн загварын ертөнцөд маш олон ази моделууд гарч ирч байгаа бөгөөд үүнээс хойш ч улам нэмэгдэх хандлагатай байгаа юм. Энэ нь азиийн орнуудын эдийн засгийн хөгжилтөй салшгүй холбоотой бөгөөд том том акул брэндүүд ч азийн орнуудад маш эрчтэй салбараа нээж байгаа бөгөөд, азиуд эдгээр брэндүүдийн шилдэг худалдан авагчид яах аргагүй мөн билээ.
Тиймээс зах зээл нь томорхын хэрээр ази моделууд эрэлттэй байна. Энэ boom- г ашиглаад манай монголоос нэг нь ч гэсэн гараасай гэсэн санааг өмнө нь ч бас дурдаж байсан.
Анх ази гэхээр Ai Tominaga-с хэтэрдэггүй байсан бол сүүлийн 2-3 хан жилд Han Jin, Daul Kim, Du Juan, Hye Park, Emma Pei, Anne Watanabe, Juliana Imai, Okamoto Tao, Sonny Zhou гэх мэт ази моделууд гарч ирээд байна.
Уг тэмцээний ялагч болох Hyoni нь энэ 2 сараас New York хотноо зохиогдож буй "New York Fashion Week"-д загвар өмсч эхлээд байна.
Манайхан элдвийн тэмцээнд оролцоод шагнал авлаа гэж сүрийг бадруулдаг ч дэлхийд битгий хэл азидаа албан ёсоор тоголсон ганц ч реклам байдаггүй.
Тэгэхээр загвар өмсөгч болохыг хүсдэг охидуудад хандаж хэлэхэд үнэхээр жинхэнэ кареер хөөмөөр байвал олон тэмцээн уралдааны үнэн мөнийг ялгах чадвартай болоосой гэж хүсч байна. Тиймээс зөв үед зөв газраа байвал боломжгүй юм гэж байхгүй. Мөн миний ажигласанаар жинхэнэ тунаж үлддэг моделууд ихэвчлэн үнэн сэтгэлээсээ фэйшнд дуртай байдаг. Наад зах нь хувцасны ерөнхий пропрцын ойлголтгүй хүн түүнээс давж хувцас амилуулна гэдэг боломжгүй шахуу асуудал. Тиймээс ч моделуудын хувцасласныг харахад пропорц, акцент, силүэтт-н өндөр мэдлэгтэй байдаг. Энэ ойлголтыг энгийн хүн эзэмштэл бүх төрлийн хувцасыг өмсөж үзэн, олон удаа алдаж байж өөрт хамгийн тохирох стилийг сонгож чаддаг болно.
Манайхан загвар өмсөгч гэхээр илт секси төрхтэй байх ёстой гэж ойлгодог бол энэ ойлголт хуучраад хурц секси төрхөөс илүү innocent буюу гэнэн хүүхдэрхүү төрх сүүлийн 10-аад жил
загварын ертөнцөд давамгайлж байгаа юм. Энэ нь ийм төрлийн царай нь ямар нэгэн стильд баригдаагүй аль ч стильд хувирах боломжтой байдагт болов уу.
Үндсэн сэдвээсээ ялимгүй хазайчих шиг боллоо. Ингээд удахгүй ази моделуудыг дэлгэрэнгүй танилцуулахаас гадна "New York Fashion week"-с хүргэх болно.
Seung-hyun Kang
Jacquelyn Jablenski
Nicole Faveron Vasquez
Alexina Graham
Уг тэмцээний өнгөрсөн жилийн ялагч Chanel Iman. Тэрбээр өнгөрсөн оны "Vogue"сэтгүүлийн шилдгээр шалгарсныг манай уншигчид санаж буй байхаа. Энэ тухай архивт бий.
Seung-hyun Kang
Jason Wu 2008 spring