9/27/07

Runway to real life

Хэдийгээр загварын шоу, сэтгүүл үзэх сайхан ч амьдрал дээр яаж хэрэгжүүлэхээ тэр болгон мэддэггүй.Тиймээс сүүлийн үеийн загваруудыг бодитоор хэрхэн өмссөн жишээнээс хүргэе.


дэрэвгэр babydoll хэлбэрийн платье. өнгө нь basic тул нэг их анхаарал татахгүй классик харагдаж байна.


Tartan plaid буюу шкотланд хээ+ skinny jeans.


Skinny форм болсны дараа гарч ирсэн Wideleg буюу өргөн жинс. Намхавтар хүнд бол платформ маягийн өсгийтөй гуталтай өмсөхгүй бол нэлмийгээд пропорцгүй харагдуулах магадлалтай. Энэ моодны тухай удахгүй дэлгэрэнгүй бичих болно.


Амралтын өдрийн хувцаслалт. Саарал малгайтай цамц, Skinny. Саарал өнгөний моод ч улам л хүчээ авсаар байна. Ганц сезоны моод биш классик болж байна даа.


Leggings буюу ретүз. Их рисктэй. Зөв өмсч чаддаг хүн ховор. Мини юбка, платьетай хослуулбал зүгээр. Ретүз өмссөн үед ретүзнээс чинь өөр моодны хувцас байвал хэтэрхий моод хөөсөн, хямд харагдана. Аль болох basic загвар, өнгөтөй нь дээр.


Цэвэрхэн, чамин харагдаж байна. Иймэрхүү хээтэй майк байвал жинс, өмд, юбкатай хослуулаад хэрэглээ ихтэй. Гадуур нь пиджак өмссөн ч цээж бага зэрэг ил гарч буйнх, хэт давчуу харагдахгүй.


Хар платье+ бүс. Бүс суулийн үед их дэлгэрээд байгаа. Гэхдээ ретүзтэй адил дүрэм баримтлах хэрэгтэй. Өөр олон моодны юм хослуулахгүй байх хэрэгтэй. Бүс чинь акцент болж өгөх учраас.


Babydoll платье. Мөн л цэвэрхэн илүү дутуу юм давхарлалгүй өмссөн нь safe.


Иймэрхүү эрэгтэй стилийн өмд зөв өмсч чадвал cool харагддаг. Цамцаа дотуураа хийсэн, хослуулсан гутал зэрэг нь энэ стилийг амжилттай болгожээ.


Skinny jeans+ Платформ. Бүдуун өсгийтөй платформ сүүлийн үед моод болоод байгаа. Мини юбкатай өмсөх л хамгийн рисктэй. Хямд, хэтэрхий хичээсэн харагдах гээд байдаг. Харин хар цулгай трикотой бол стильтэй харагдана. Триконы ид шид энэ жишээн дээр тод харагдаж байна. Хэрвээ хувцаслалт чинь нэг л болж өгөхгүй бол трико нэмээд үзээрэй.




Саарал + Wideleg = laidback cool




Хар платье илүүднэ гэж байх бишдээ. You can never be too thin and too rich + have too many LBD





Shirtdress! Миний хамгийн дуртай хувцасны нэг. Консерватив, элегантны харагддаг. Trench Coat-тай адил шалтгааны улмаас. Ийм shirtdress таныг олон үед аврана . Ажилд. Болзоонд. Торгомсог материалтай бол үдэшлэгт ч өмсөнө.


Best dressed -- Street version

Энэ дугаар маань монголын Street fashion snap гэхүү дээ. Street fashion буюу өдөр тутам эгэл жирийн хүмүүс яаж хувцаслаж буйг харуулсан сайтууд их байдаг.
Энэ бол маш их хөгжиж хүчээ авсан урсгал. Elle, Nylon гэх мэт томоохон сэтгүүлүүд ч street fashion булантай байдаг.
P.S: Эзэд нь зургаа тавиулахгүй гэвэл хэлээрэй. (зураг саак, сүүдрээс)

Хар лакан jacket+ gray+ great hair= Cool!



Энгийн өдөр тутмын платьеийг бариу skinny жинстэй хослуулсан байна. Платье жинс хослуулах их хэцүү арга. Пропорцоо сайн бодолцохгүй бол 90% нь амжилтгүй болох магадлалтай. Харин энэ пропорцын нууц нь платьеийн урт, жинс нь нарийн тул ретүз шиг ашигласан нь, гол нь натурал өнгөтөй даруухан дугуй хоншоортой намхан гутлыг зөв хослуулсан байна. Хэрвээ өсгийтөй ч юмуу, шөвгөр хоншоортой, эсвэл тод өнгийн гутал байсан бол гутал руу нь анхаарал сарниад платьетайгаа зохицохгүй хэтэрхий busy болох байлаа. Цүнх нь ч бас гол хувцасандаа саад болохгүй натурал өнгөтөй байгааг анзаарч байгаа биз дээ. Мөн платье жинс 2 хоёулаа өнгө дагуу байгаа нь энэ хувцаслалтын амжилтын нууц юм.


Биеийн нэг хэсгийг ил гаргавал бусад хэсгийг нуух дүрмийг баримтласан байна. Бас хараар суурьлаад шар цүнхээр акцент өгсөн нь амжилттай болжээ. Very chic!


Энгийн өдөр тутмын платье үргэлж зөв сонголт байдаг. Энэ хувцаслалтын нууц нь иймэрхүү задгай, цээж хөл зэрэг гаргасан хувцасанд даруу натурал өнгө сонгосон нь илүү өдөр тутмын харагддагт байна.

Мөн биеийн аль нэг хэсгийг л ил гаргах дүрэм. Мөрөн дээр нь шууд нүд тусч байгаа биз. Иймэрхүү дээгүүрээ ил хувцас сонговол бусдыг нуух хэрэгтэй. Мөр бол цорын ганц жин нэмдэггүй хэсэг болохоор мөрөө ил гаргаж байгаарай. Хэрвээ судалтай цамцны оронд эгэл жирийн цулгай өнгө сонгосон бол уйтгартай нэгэн хэвийн болох байлаа. Судал хүнийг залуу, стильтэй харагдуулдаг. Гэхдээ буруу өмсвөл хямд харагдах аюултай. Өө хэлвэл өмд нь арай уртадсан байна. Ямар ч урт өмд байсан гутал заавал харагдах ёстой.



Торгомсог материал үргэлж тансаг ихэмсэг харагддаг.


Тод өнгө, давхар хуниас гэх мэт хэцүү детайльтэй платьеийг илүү дутуу зүйлгүй цэвэрхэн өмссөн байна. Энэ бол хүн бүрт зохих дизайн биш. Гол нь насандаа тохируулж хувцасласанд байна.


Dot буюу бөмбөгтөй хувцас үргэлж залуу, хөгжилтөй, чамин харагддаг. Мөн л насандаа тохируулан цэвэрхэн өмссөн байна. Хувцаслалтандаа багахан хэмжээний бөмбөгтөй хээ оруулвал стильтэй харагдах болно.


Сүүлийн үед хамгийн их моодонд ороод байгаа babydoll буюу дэрэвгэр платье өмссөн нь цаг үетэйгээ зохицсон, стильтэй харагдаж байна. Урьд нь өмсөж байгаагүй хэцүү дизайны хувьд хар өнгийг сонговол риск багатай.


Иймэрхүү гүн өнгө хүнийг ухаантай, намбалаг харагдуулдаг. Торгон материал нь тансаг харагдуулж байна. Ялангуяа намрын улиралд улаан хүрэн, гүн ногоон, чернилэн ягаан гэх мэт гүн өнгөнүүд зохимжтой, тансаг сонголт байх болно.

9/21/07

Feminine is... 2

Иймэрхүү эрээн хээтэй кофт эмэгтэй хүнийг энхрий, хөгжилтэй, ялдам харагдуулдаг. Торгон материалтай бол сайн investment болно.



Торгон кофт- зайлшгүй хэрэгтэй зүйлсийн нэг




Бариу юбка- Бас л зайлшгүй авах зүилийн нэг


Платье гэхээр зөвхөн гоёлд, баяр ёслолд өмсдөг гэсэн ойлголт хуучраад удаж байна. Энэ жилийн хамгийн их хит болсон моод бол платье байсан. Өдөр тутмын цэвэрхэн, энгийн платье таныг ямар ч үед чамин, эмэгтэйлэг харагдуулна. Хамгийн гол нь алийг юутай хослуулах вэ гэж санаа зоволтгүй.

Keira Knightley in chanel fragrance ad




Gap fall 07 ad campaign


Gap-н энэ намрын сурталчилгаа. Хар цагаанаар, классик шийдэлтэй хийсэн байна.

Lucy Liu

Selma Blair

Ken Watanbe

Forest Whitaker

Японы поп хамтлаг - Puffy

J'adore J Crew! ~ fall 07 ~


J.Crew-н энэ намрын катаолгны зургаас. Paris + J.Crew = Perfect Combination!