7/22/07

Best Dressed from Pentatonik

Пентатоник-н Best Dressed-г тодруулж байна.

1.Дуучин Отгоо. Яг одоо моодонд ороод байгаа Bubble буюу памбөгөр платье, лакан wedge гутал өмссөн нь хоорондоо үнэхээр зохисон. Үнэндээ Монголын хамгийн стильтэй, Fashion ойлголттой,Fashion сэтгүүл уншдаг хүн бол Отгоо юм байна.Өөлвөл цагирган ээмэг л жаахан зохицохгүй байна. Бусдаар бол Үнэхээр Perfect! Отгоо өөрөө уншвал ямар брэндийн платье,гутал гэдгээ мэйлээр хэлээрэй. :) Bebe мөн үү?
P.S:Хөтлөгчийн хувцас бол үнэхээр хэрэг алга.Пиджак,нүдний шил,цаг нь цэвэр илүүдсэн. Гутал нь цэвэрхэн хар туфли байсан бол илүү зохих байлаа. Үс нь ч овортой харагдуулж байна.


2. Quiza. Хувцасан дээрээ санаагаа бичих бол Монголдоо л шинэлэг, өвөрмөц байж эрс ялгарч байсан. Үнэхээр анхаарал татсан, санаанд үлдэхээр Idea байлаа. Сайн байна Quiza! Эхнэр нь ч дажгүй Chic байсан.Нүүрээ жаахан өнгөлөг будсан бол илүү сайхан байх байлаа.


3.Ямар хамтлаг юм бол? Мэддэг нь бичээрэй. Юутай ч хоёулаа өвөрмөц, Rock стилийн, Cool харагдаж байсан.Зүүн талын залууд судалтай футболк нь өөрийнх нь үс,сахал имижтэй нь хослоод үнэхээр зохисон байна. (Хоёуланд нь хоёр эрхийгээ гозойлгов)

Зүүн талын охины платье таалагдлаа.Бусад жинсний армиас эрс ялгарч байна. Иймэрхүү хөөрхөн өдөр тутмын платье эмэгтэй хүнд их хэрэгтэй шүү. Чамин, тансаг харагдаж байна.

Мөн зураг нь олдоогүй ч Номин Талст-н Батсүх-н эхнэр Little Black Dress-тэй цэвэрхэн даруухан, аятайхан харагдаж байсан.
(Зураг сүүдрээс)

Хариу

Сайтаа нээгээд багагүй хугацаа өнгөрлөө. Нас нь богино ч мэдээлэл багагүй байх гэж найдаж байна. Мэйлийн хувьд хариу бичдэггүй ч бүгдийг нь уншдаг шүү.
Монгол одуудаас гаргаж өгөөч гэсэн мэйл ирдэг ч

1.Зураг тэр болгон байдаггүй. манайхан чинь зураг авхуулах тал дээрээ муу юмаа. олдсон ч 80 жилийн өмнөх Vintage болсон юмнууд.
2. Санаа аваад, үлгэр жишээ болгочихоор сайхан хувцасласан хүн санаанд орж ирдэггүй.
гэсэн шалтгаанаар монгол одуудаа тавьдаггүй юмаа.
Fashion-г зөвхөн эмэгтэй хүн сонирхдог юмуу гэсэн хүнд хэлэхэд "Зөвхөн эмэгтэй хүн сонирхдог гээгүй, Харин эмэгтэйчүүдэд зориулсан " гэсэн юм.
За өөр санаа оноо байвал бичнэ биздээ.Ciao!



Natalia Vodianova in July "Vogue"



Оросын Supermodel Natalia Vodianova бол өнөө үеийн загварын ертөнцийн томоохон төлөөлөгч юм. "Үе болгонд онцлох нэгэн модель байдаг бөгөөд 90-ээд оных Kate Moss,2000-аад оных Natalia Vodianova юм"гэж Vogue сэтгүүлд бичсэн байсан.
Түүний алдарт үнсгэлжингийн түүхийг сонсоогүй хүн ховор байх. Удахгүй Түүний тухай ч бас дэлгэрэнгүй танилцуулах болно.
Манай имижмодел-р ч бас сонгогдсон болохоор танил харагдаж байгаа байхаа. Хувцаслалтын хувьд 20-иод оны Old hollywood glamour ч үнэхээр санаа алдмаар сайхан юмаа.

Lanvin silk dress


Narciso Rodriguez dress,Prada dress


Roberto Cavalli dress


Carlos Miele,Roberto Cavalli dress


Yves Saint Laurent,Vera Wang dress


Gisele inJuly "W"

Хэдийгээр дарааллын хувьд өмнө,хойноо орсон ч 7 сарын "W"дээр гарсан Supermodel Gisele-н зургаас хүргэе.
Энэ хавар,намар тод хурц өнгөнүүд /ягаан-fuschia,чернилэн ягаан-purple зэрэг./ моодонд орж байгаа. Мөн сүүлийн хэдэн сезон тасралтгүй анхаарлын төвд байсаар байгаа Metallic буюу алт мөнгөн боронзон өнгөнүүд ч шинэлэг хэвээр байна.
За моодны тухай мэдээгээ удахгүй жич танилцуулах болохоор ингэсгээд орхиё.Enjoy!


Lanvin silk dress


Ralph Lauren Dress


Oscar de la renta coat
Lanvin shoes


Miu Miu Jacket.Azzedine Alaia belt,Givenchy gloves
Бүс сүүлийн 2-3 сезон нилээн хит болоод байгаа. Жирийн хувцасан дээр бүс бүсэлснээр нарийхан бэлхүүстэй, секси, моодны харагдах болно.

7/17/07

Live Earth

Саяхан дэлхийн томоохон хотуудад болсон Live Earth концертын зургаас хүргэе. Эх дэлхийгээ хайрлая гэсэн уриан доор бүх л алдартай дуучид оролцсон ойрын хэдэн жил сонсогдоогүй нилээн сүр дуулиантай,нүсэр тоглолт болсон юм.

Madonna


Fergie-Иймэрхүү хантааз сүүлийн үед их дэлгэрээд байгаа. Жирийн футболк,жинсэн дээр өмсөхөд л шууд стильтэй харагдуулдаг.Энэ хантаазгүй бол Fergie ч ууланд аялаж байгаа 3-р ангийн хүүхэд шиг л харагдах байсан даа. Бас бугуйвч,зүүлт нь акцент болж өгсөн байна.


Corinne Bailey Rae in Gucci


Rihanna


Ero-kawai (Эрос+хөөрхөн) Koda Kumi,Rihanna
Rihanna үсээ эрс өөрчилснөөс хойш илүү ялгарч,хурц,эмэгтэйлэг харагдах болсон. Хааяа имижээ эрс өөрчлөх хэрэгтэй. Надад энэ л зохино гээд дасал болсон үс, будалттайгаа удаан байж болохгүй.

Rihanna Before

7/12/07

introducing...MR& MS BECKHAM!

Ээлжит сэтгүүлийн тоймоо хүргэе. 8 сарын "W" сэтгүүлд Brangelina-н дараа, дур булаам хосод тооцогдох экс Spice - Victoria Beckham, үндсэн мэргэжлээсээ илүү царай,шоугаараа алдаршсан David Beckham нарын үнэн чка зурагнууд гарчээ. Яахаараа ийм Hot хүмүүс хосолчихдог байна аа! Anyway,Victoria ч "дархан бэр" шиг харагдахгүй байна шүү.
Эртээд нэг нэвтрүүлгээр нэг нь, " Энэ Brad,Angelina 2 гэртээ хэн нь илүү царайлаг вэ гээд л хэрэлдээд сууж байдаг байхаа''гэж байсан.Энэ зурагнуудыг харсан чинь тэр санаанд орчихлоо. Энэ David,Vicoria 2 ч адилхан тэгж л маргалддаг байх. Хэтэрхий урлаг уран сайхнаас гажсан зураг байна гэсэн шүүмжлэл сонсогдож байсан ч, санаанд оромгүй содон,өвөрмөц зураг л "W"сэтгүүлийн гол давуу тал болохоор энэ талаар маргах хэрэггүй бизээ. Тэгээд ч Dolce,Gabbana 2-т алтан бариу турсик,туфлинээс өөр юм өмсгөөгүй зургыг бодвол ч...







David-н нурууны шивээснүүд нь 3 хүүгийнх нь нэр.





7/5/07

Gotta have Bang!

Энэ жилийн моод болох платье, бариу жинс, бүдүүн өсгийтөй гуталтайгаа зохицуулаад үсээ ч бас шинэчлэх хэрэг гарч байна. Тэгэхээр сүүлийн үеийн үсний чиг хандлага богино үс болон чёлк тавих гэсэн 2 чиглэлд хуваагдаад байна. Чёлк тавьснаар нүүр жижгэвтэр, мөн ерөнхийдөө залуу харагддаг давуу талтай.


Fall 07


Cher- Сормуус бол аргагүй л 60-аад он байна даа


Audrey Hepburn



Jane Birkin


Kate Moss


Алдарт Jane Birkin, Serge Gainsbourg нарын охин жүжигчин Charlotte Gainsbourg


Sienna Miller


Natalie Portman - Leon киноных нь тайрмал чёлктой үс нь ёстой хөөрхөн байсан шүү.


Kirsten Dunst


Nicole Richie- Нилээн уртавтар бараг 90-10 н харьцаатай хуваасан чёлк хажуу талруугаа унжуулсан нь имижийг нь эрс өөрчилж элегантны болгож өгсөн.


Mischa Barton



Catherine Zeta Jones


Өөдөөгийн Пентатоник-н зургаас.Хэдийгээр хар цамц нь илүүдсэн, Нүд уруулаа зэрэг хүнд өнгөөр будсан, чёлк нь арай богинодсон гэх мэт алдаанууд байсан ч энэ жилийн моодонд ороод байгаа парик хэлбэрийн шулуун тайралт дээр чёлк тавьсан нь цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж байгааг нь илэрхийлж бусад хэдэн оны засалт нь мэдэгдэхгүй улиг болсон үстэй оддоос эрс ялгарч шинэлэг харагдаж байсныг дурдах хэрэгтэй болов уу.


Liv Tyler

Шулуун болон хажуу тийш, шингэн өтгөн гээд олон янзын чёлкоос өөрт зохисныг олж чадвал нүүрийг зөв хайрцагтай харагдуулж таныг улам гялалзуулах болно. Амжилт хүсье бүсгүйчүүдээ.