( Үл хөдлөх хөрөнгийн газрын реклам метроны буудалд. Цаашлах тусам баганууд дээр үргэлжлээд хэсэгтээ уйдаасангүй.)

Шинэ газар очоод хамгийн түрүүнд хайдаг газруудын нэг бол Кафе. Үнэхээр таалагдсан газраа олох амаргүй. Миний дуртай стиль бол хэт тод гэрэлтэй биш, харанхуй талдаа, жижиг гэрлэн чимэглэл ихтэй, вкустэй дуу тавьдаг ( сүүлийн үеийн хит-үүд биш, классик хуучны эсвэл инди дуунууд), удсан ч дургуйцхааргүй, модон ширээтэй, тухтай сандалтай, нэг их хичээгээгүй газар. Хамгийн гол нь амттай кофе, сэндвичтэй. Дээр нь цэцэг + лаатай бол миний идеалд нилээн ойртлоо гэсэн үг. Тухалж аваад ном уншиж, бодлоо цэгцлэх дуртай.

Ойрхон номын дэлгүүрээс Susan Sontag-н өдрийн тэмдэглэлийн түүвэр авч уншлаа.
Үргэлжлэл бий...











