7/9/10

How much?

Та энэ футболк-нд хэдэн төгрөг төлж чадах вэ? 100% бөс даавуугаар хийсэн арми стилийн уранхай футболк.


Энэ зуны "Elle" сэтгүүлд гарсан байна.


Харин одоо үнийг нь сонирхоцгооё.

1624 доллар! + Такс.

Үгүй ээ, та буруу хараагүй, хэвлэлийн алдаа ч биш. Энэ бол брэнд бүтээх инстант арга буюу фэйшн инфляц.


Харин энэ бол Gap-н футболк. $19.50

Нилээн ялгаатай байгаа биз? Яахав, мэдээж Gap-н даавууны чанар Balmain-г гүйцэхгүй, Стиль нь ч өөр. Гэхдээ жирийн даавуунд нэг их хол зөрөө байхгүй. Тэгвэл яагаад Balmain-х ийм үнэтэй байна вэ? Мэдээж брэнд нэр. Брэнд нэр бүтэх амаргүй. Чамин имиж, сурталчилгаандаа аль болох их мөнгө зарах, хамгийн сүүлийн үеийн топ моделуудаар рекламдуулах гээд л. Олон жилийн түүхтэй бол бүр ч сайн. "Сайн эцгийн нэрийг гурав худалдаж иднэ" гэгчээр түүхээ өндөр үнэлэх боломжтой. Эцэст нь хамгийн чухал нь хүний санаанд оромгүй шахам өндрөөр үнэлэх. Мөн тансаг, том хотын нэр брэндийн нэртэйгээ хамт тавьчхана.

Balmain бол 1945 анд Pierre Balmain- ы эхлүүлсэн франц брэнд юм. Нилээд хуучинсаг, Диортой төстөй стилтэй байсан ч 2005 онд Christophe Decarnin дизайнераар орсноос хойш "Рок н Рол" стилтэй болж ирсэн. Ялангуяа сүүлийн 2-3 сезон буюу 2008 оноос Франц Vogue сэтгүүлд дугаар алгасалгүй гарч, фэйшн ертөнцийн чамин гэгдэг бүсгүйчүүд Милитари буюу Арми, цэрэг стилийн пиджакаар нь гангарах болсон. Футболк нь $1624, харин Пиджак нь $4000-с эхлээд $15000 байдаг.

Balmain-ы гэнэт хүчтэй гарч ирэн, фэйшн ертөнц даяар шуугих болсон амжилт нь санамсаргүй хэрэг байгаагүй. Дизайнер Christophe Decarnin нь франц Vogue сэтгүүлийн хамгийн том хоёр стилисттэй үй зайгүй найзууд юм. Ингээд сар бүр тасралтгүй Франц Vogue-д гарч, францын бүхий л күүл гэгдэх чинээлэг айлын охид Balmain -г өмсөх болсон. Үүнд Франц Vogue-н эрхлэгчийн охин ч багтана. Хаа сайгүй тэдгээр залуухан, туранхай, чинээлэг охид жирийн хүний өрөөсөн ханцуйг нь ч дийлэхгүй Balmain-г өмсөн бүхий л парти, арга хэмжээ, шөнийн клубээр хэсч буй зургууд сэтгүүлийн арын хуудаснаас эхлээд, интернэт дээр, фэйшн сайт, блогуудаар гэрлийн хурдтай тархсан. Уг брэндийн одоогын нэр хүнд, статусаа олж авахад загвар өмсөгчид тэр тусмаа топууд нилээн үүрэг гүйцэтгэсэн. Дариа, Кэйт гээд л күүл гэгдэх моделууд бүгд л Балмайн-ы пиджак өмссөн зураг нь стрийт стайл блогуудаар тархсан. Мөн Рианна, Биёнсэ нар уг пиджак-г өмсөж папарацци-н дуранд өртөж байлаа.

Зарим брэндүүд загвар өмсөгчдөд ажлын хөлс болгож өөрсдийн бараагаа санал болгодог. Ингэснээр автоматаар уг брэндийг цааш цаашид үнэгүй сурталчлах ашигтай. Энэ мэтийн шат дамжлага, олон давхар сурталчилгааг уйгагүй хийсний үр дүнд "Манайх хамгийн тансаг, күүл брэнд" гэдэг мэссэжийг амжилттай цацжээ. Balmain саяхан энэ оноос эхлэн цүнх гаргаж эхэлсэн. Яагаад гэвэл хичнээн мундаг брэнд гээд хэдэн хүн даавуун футболк $1624-р авах билээ? Харин уг брэндээс юу ч хамаагүй, авч чадах зүйлээ авахыг хичээнэ. Ингээд $1500-$3000-р үнэлэгдсэн цүнх бусад зүйлстэй нь харьцуулахад, материал, хэрэглээгээ бодсон ч хамаагүй хямд санагдана. Бараг л үнэгүй шахуу санагдаж байгаа биз? "Футболк авснаас л дээр" гэж санагдаж байна уу? Энэ бол брэнд цүнхний маркетинг. Ийм формула ашигладаг брэндүүд ерөнхийдөө хол, амьдралгүй санагддаг. Оронд нь Gap-нхаа футболкыг өмсөөд, хөөрхөн торгон алчуур зангидсан нь хамаагүй стилтэй.

3 comments:

Anonymous said...

Sanal 1 baina!!! Unetei bolohoos yag adilhan gedgiig sain oilgohgui shyyraad baih n tiim ch sain bish bainaldaa. Mgl ohidyyd ih brand ntr gedeg bolson um shig sanagdsan.

Anonymous said...

Sonirholtoi niitlel!
Sariin say dollariin orlogotoi bolchuul busad humuustei adil jiriin GAP umsuud yvii gej hen ch bodohgu. Unendee bayan humuusiin yug hedeer avah n bidnart hamaagu bolovch tednii setgel zuigeer togloj baigaa branduud l hojood duusah u mdaa

Mig said...

"mungutei hunii hereglee, shunald hyazgaar ugui" gedeg teoremoor toglogsod yum uu da Brand-uud
manaid material daavuu uildverledeg baisan bol bi hussen buhnee materialaar togloj hiij umsuh baisan san, haramsaltai n gadaadaas material avah n urtug undur yum aa, tiimees huuchnii huvtsasnuudaa sergeen zasaj umsuj l setgel hanaj baina da :)
aan tiim shine niitleld chin bayarlalaa, unshihad saihan baina