4/3/10

Coco before chanel












Саяхан Audrey Tautou-н тоглож, дизайнер Anne Fontaine найруулсан "Coco before Chanel" киног үзлээ. Коко Шанелийн залуу нас буюу нэртэй дизайнер, брэнд болохоос өмнөх үе, хайр дурлалыг харуулжээ. Хувцаслалтаараа 2009 оны Оскарын шилдэг хувцаслалт номинацд нэр дэвшсэн юм.



Уг кинонд Шанел тухайн цаг үеийн урсгалыг сөрж энгийн, цэвэрхэн биед эвтэй хувцасыг фэйшнд нэвтрүүлсэн тухай өгүүлнэ. Бүх л эмэгтэйчүүд газар шүргэм урт, цагаан, ягаан, торон плате өмсч байхад Шанел ганцаараа эрэгтэй сорочк, пиджак, жилет, малгайгаар гангарч, энгийн загварын хар плате-г түгээсэн. Одоо харсан ч хуучраагүй классик хувцаслалт нь тухайн үеийнхээ хувцасан дундаас эрс ялгарч харагдаж байлаа. "Олон чанаргүй хувцастай байснаас цөөн хэдэн чанартай, өөрт таалагдсан хувцастай нь дээр." гэдэг үгийг ахин бодогдуулахад хүргэв.


Ингээд Коко Шанел-н хэлсэн үгсээс хүргэе.


- Эмэгтэй хүн классик, мөн гайхамшигтай байх ёстой.
- Дэлхийн хамгийн сайхан өнгө бол өөрт тань хамгийн зохисон өнгө.
- Дээд зэргийн тансаглал үргэлж эвтэйхэн байх ёстой, тийм биш бол тансаглал биш.
( Энэ үгтэй санал нийлж байна. Хичнээн үнэтэй сайхан плате өмссөн ч нэг л зөв санагдахгүй бол тансаглал биш, хичээж байна гэсэн үг.)
- Элеганс гэж шинэ плате өмсөхийн нэр биш.
- Фэйшн бол архитектур. Бүх зүйл пропорцоос хамаарна.
( Үнэхээр үнэн. Үргэлж пропорцоо бодолцож байгаарай)
- Эмэгтэй хүн үгүй бол, плате үгүй.
- Фэйшн бол зуурдынх, харин стиль бол үүрдийнх.

10 comments:

Anonymous said...

hamgiin suuliin ugtei mash ih sanal niilj bainaa, chinii postuud mash ih taalagddag, fashionii talaar bodoliig oorchilson chamd bayarlalaa amjilt husey

Уйгаржин said...

Coco чинь хэдэн кинотой юм дээ нэг хөгшин эмэгтэй түүхээ яриад байдаг нэг байдаг байхаа санхад малганы дэлгүүр нэгээд л байдаг. Дээд зэргийн тансаглал үргэлж эвтэйхэн байх ёстой, тийм биш бол тансаглал биш

Dulamsuren said...

Ene goe kino bh aa tataj uznee =D Fashion bol yoronhiidoo gadaad torh, zagvar hiits, style geheeree mon chanar, uil hodlol geed bugd tsugtaa bagtaj bgaa yum bv uu.

Miga said...

Эмэгтэй хүн классик, мөн гайхамшигтай байх ёстой энэ үгтэй санал нийлж байна
Гоо сайхныг зөвхөн эмэгтэй хүнтэй холбож ойлгодог, мөн фэйшний дийлэнх хувь эмэгтэй хүнд зориулагдан бүтээгддэг юм шиг ээ.
Thanx again and again :)

Anonymous said...

chinii blog urgelj gaihaltai bdg shuu, chamd aj jargal amjilt husii,
"Олон чанаргүй хувцастай байснаас цөөн хэдэн чанартай, өөрт таалагдсан хувцастай нь дээр." гэдэг үгийг tsaashid ahnaarnaa :)

tsigaanaa said...

Nice bichleg. Amjilt.
Bas ahiad iim goy bichleg. hehe dawarsan.:)

Равжир said...

Шууд л киног нь үзмээр санагдлаа зураг авалтаас харахад дүрээ сайн гаргасан байх шиг байна. Би ч энэ блогоор орж л fashion-ы талаар жаахан ухагдахуунтай болдог хүн шүү дээ.

Anonymous said...

- Дээд зэргийн тансаглал үргэлж эвтэйхэн байх ёстой, тийм биш бол тансаглал биш.
Ene ugtei sanal niilj bna.
Blogoo bainga hotloj baigaarai.

Bd said...

Киног нь татаж авч үзэхээр шийдлээ_ Үргэлж сонирхолтой бичлэг оруулж байдаг баярлалаа. Бүх үгтэй нь санал нийлж байна in particular Олон чанаргүй хувцастай байснаас цөөн хэдэн чанартай, өөрт таалагдсан хувцастай нь дээр

Равжир said...

Энэ нийтлэлийг уншаад киног нь нээрэн татаж авч үзсэн юм байна. Их сайхан санагдсан шүү.