12/22/09

Bag of surprise!



Та бүхэндээ ирж буй шинэ оны мэнд хүргэе. Ингээд жил бүрийн шинэ жилээр зохиодог уламжлалт Сюрприз арга хэмжээг зарлаж байна.


Танилцуулга: Шилдэг шинэ жилийн арга хэмжээний хувцаслалт шалгаруулна. Шинэ жилийн арга хэмжээнд зориулж хувцасласан өөрийнхөө зургаа илгээж оролцоно.

Хугацаа:
2009.12 сарын 23 наас шинэ оны 1 сарын 6 хүртэл.

Тавигдах шаардлага:

- Оролцогч зөвхөн өөрийнхөө зургийг явуулна. Нэг оролцогч нийт 3 хүртлэх зураг явуулах эрхтэй. 2009 оны зураг байна.
- Нийт 3 оролцогчийг шалгаруулж урамшуулна.
- 21-с дээш насны бүсгүйчүүд оролцох эрхтэй.

- Оролцогчдын зургийг нийтлэн санал асуулга явуулж ялагчийг тодруулна.
- Зургийн хамт овог нэр, насаа манай мэйл хаягаар дээр заасан хугацаанд илгээнэ үү.

Шагнал:
Шалгарсан оролцогчдыг Ле бүтик-н ууттай сюрприз хүлээж байна. Танд мэйл хаягаар шалгарсанийг мэдэгдэх ба 2010.01.11ний дотор өөрийн биеэр бичиг баримтын хамт Ле бүтик-т очиж шагналаа хүлээн авна уу.

Танд амжилт хүсье!

Жич: Оролцогчдын явуулсан зураг нь хувь хүний өмч бөгөөд гуравдагч хэвлэл мэдээллийн хэрэгслэл дамжуулан хэвлэн нийтлэхийг хориглоно.


3 comments:

Duk Ren said...

yagaad 21 gej veee :(

Равжир said...

Би даанч хожуу уншлаа. Илүү дэлгэрэнгүй мэдэж болох уу?

anudari a said...

ene jil zarlah yum uu?