11/8/09

Tao Okamoto - New Star!

Та бүхэндээ сүүлийн үеийн хамгийн эрэлттэй моделоор тодорч, фэйшн ертөнцийг шуугиулаад байгаа Японы загвар өмсөгч Тао Окамото-г танилцуулж байна. Тэрээр 1987 онд Японд төрсөн, одоо New York -т амьдардаг. Тэрээр нилээн олон жил загвар өмсч буй боловч, энэ оноос л олонд танигдан, хүчтэй гарч ирээд байгаа юм.




Philip Lim & Tao

3.1 Philip Lim Fall 2009

Энэ оны буюу 2009 оны намрын загварын шоунд түүний үсний засалт дизайнер Philip Lim - ийн анхааралд өртөж, уг шоуны бүх модел Тао-н үсний засалттай тайзан дээгүүр алхаж, харин Тао өөрөө уг шоуг нээх, хаах үүргийг гүйцэтгэсэн билээ. Тун удалгүй түүний богино үс энэ жилийн шилдэг шинэ үсний загвараар шалгарч, хамгийн эрэлттэй шинэ загвар болсон.


Япон гэлтгүй Ази загвар өмсөгчид шар үст загвар өмсөгчдийг бодвол арай ойр санагддаг. Анхны Ази супермодел бол Японы Томинага Ай байсан. Харин олон жилийн дараа Японоос Тао нилээн эрчтэй гарч ирлээ.

Cүүлийн үеийн моод 80-аад оноор ам
ьсгалж, рок стиль нилээн давамгайлж байна.


Сониноос япон Vogue сэтгүүл саяхан гарсан 11 сарын дугаараа "Тао дугаар" гэж нэрлэж түүний хэд хэдэн Эдитөриал зураг авалтыг оруулж, нүүрэндээ гаргасан. Тао Япон Vogue-н нүүрэн дээр гарсан цөөхөн япон моделуудын нэг боллоо. Өмнөх япон модел нь 10-аад жилийн өмнө гарч байсан юм байна. Удахгүй Тао-н эдитөриал-с та бүхэндээ хүргэх болно.

3 comments:

Semuun said...

uvurmuts shan busgui,,,

Anonymous said...

loooooove her

Dulamsuren said...

Asia-aas ingej supermodeluud toron garch bgaad bayarluushtai. Gehdee ene model nada Agyness Deyntei oiroltsoo sanagdaad bgaa. Gehdee l saihan yum.