9/11/09

Jane Birkin

Jane Birkin

Энэ удаа та бүхэнд амалсан ёсоороо францын жүжигчин Charlotte Gainsbourg-н тухай хүргэх гэж бодлоо. Тэрээр энэ оны Канны кино наадамд "шилдэг эмэгтэй жүжигчний" шагнал авсан билээ. Харин Charlotte-г танилцуулхаас өмнө түүний ээжийн тухай дурсахгүй өнгөрч болохгүй. Тиймээс энэ удаа түр Charlotte-г хойш нь тавиад, ээжийнх нь талаар ярилцая. Түүний ээж нь Францын алдарт жүжигчин, дуучин Jane Birkin юм.


Уг нь англиас гаралтай боловч одоо ч францын хамгийн том оддын нэг гэгддэг. Тэрээр 60-аад оны франц төдийгүй дэлхий дахиныг шуугиулж явсан бөгөөд Францын алдарт дуучин, жүжигчин, найруулагч, хөгжмийн зохиолч Serge Gainsbourg- тэй хамтран дуулсан " Je t'aime... Moi non plus" дуугаараа гарч ирсэн бөгөөд Serge Gainsbourg- тэй сууж Charlotte -г гаргасан юм. Serge Gainsbourg 1968 онд уг дууг тухайн үед үерхэж байсан Brigitte Bardot-н хамт дуулж бичүүлсэн ч удалгүй салж Brigitte Bardot түүнээс уг дууг нийтэд түгээхгүй байхыг хүссэн гэдэг. Ингээд өөр эмэгтэй дуучин хайж байгаад таарсан нь Jane Birkin бөгөөд удалгүй тэд хос болсон юм. Тухайн үеийн хамгийн цуутай хосын хамтран дуулсан эрoтик өнгө аястай дуу маш их шуугиан тарьж хэд хэдэн оронд хориглогдсон гэдэг. Уг дууг анх "Femmes de Paris" гэдэг 60-аад оны коллекц CD-нээс сонсч байлаа.


Jane Birkin- ий хувцаслалт тухайн үедээ нилээн шуугиан тарьж олон бүсгүйчүүлийг дагуулсан гэдэг. Ялангуяа эгэл жирийн цагаан футболк, жинсэн дээр сагсан цүнх хослуулсан нь ихэд моод болж классик франц стиль гэгдэх болсон. Мөн хар мини плате, өтгөн чёлктой урт үс нь гайхалтай зохицож 60-аад оныг тодорхойлох стилийн нэг болж үлдсэн юм. Jane Birkin- ий стилтэй гэгддэгийн нууц нь залуу сайхан тусмаа элдвийн нүсэр, саа чимгээс татгалзаж, өдөр тутмын, классик загварын хувцасыг залуу нас, өөртөө итгэлтэй байдлаараа чимж амилуулсанд байдаг болов уу.

Ер нь залуу хүн хэт их мөнгө зарсан юм шиг нүсэр гоёлоор гоёх тэр бүр эрүүл харагддаггүй. Харин аятайхан, биеийнхээ хэлбэрт тохирсон сайн чанарын плате ч юмуу юбка хамаагүй гэгээтэй харагддаг. Ялангуяа монгол охидуудын зураг харахаар нүсэр нүсэр хар шил, унжсан ээмэг хоёрыг зэрэг зүүчихсэн байдаг. Нүдний шилний хувьд манайхан гадныхантай харьцуулахад өндөр шанаа, хамрын яс жижиг талруугаа болохоор тохирох шил тэр бүр олддоггүй. Тэгээд л шанаанд нь тулчихсан, хамарт нь тогтохгүй шилтэй явж харагддаг. Том шил зүүхийг буруу гэсэнгүй. Гол нь нүүрнийхээ хэлбэрт тохирсныг зөв хэрэглэж сураасай. Нилээн сэдэвээсээ хазайчихлаа.


Jane Birkin залуудаа алаг нүд, урт хөл, урт үс, өтгөн чёлктой, энгийн атлаа дэгжин хувцаслаж загварын ертөнцийг ч шуугиулж явсан. Тансаг брэндүүд дотроо ч нилээн үнэтэйд тооцогдох Hermes (Эрмс) брэнд түүнд зориулж хийсэн загвараа нэрээр нь "Birkin" гэж нэрлэсэн. Уг цүнх нь одоо ч тансаг хэрэглээний оргилд тооцогддог бөгөөд авахыг хүсвэл захиалга өгснөөс хойш 2 жил хүлээж байж авдаг, мөн тэр болгон дурын хүнд зарахыг хүсдэггүй , зөвхөн алдар нэртэй, хийсэн бүтээсэн зүйлтэй, биеэ сайхан авч явдаг хүнд зарахыг эрхэмлэдэг гээд л үлгэр домог шиг яриа сонсогддог. ( диет, гоо сайхны талаар хөгжилтөй эсээ их бичдэг Японы зохиолч Хаяши Марико-н эсээнээс энэ тухай уншиж байсан юм. ) Уг цүнх нь 5000 доллараас эхэлдэг бөгөөд материалаасаа шалтгаалан хэд дахин үнэтэй ч байдаг.


Jane Birkin одоо ч энд тэндхийн сэтгүүлд байнга харагддаг, мөн уран бүтээлээ ч үргэлжлүүлсээр байгаа. Сүүлийн үед ихэвчлэн хар, саарал ноолууран цамц, өргөндүү жинс эсвэл шулуун хар хөх жинс, конверс кетийг Hermes (Эрмс)-н цүнхтэйгээ хослуулсан харагддаг. Тэр нь ч өөртөө итгэлтэй чамин харагдаж байсан. Уг нь түүний насны эмэгтэй амилуулахад хэцүү стиль боловч тэр их алдар нэр, эд хөрөнгөнд авталгүй өөрийнхөөрөө байгаа нь таалагддаг. Түүний охид болох Charlotte Gainsbourg, Lou Doillon хоёр мөн л стилтэй гэгдэж өнөө үеийн францыг төлөөлдөг. Дараа долоо хоногоос тэдний тухай бичих болно.


Jane Birkin style

In Little Black Dress


With Serge Gainsbourg

Two for the road...


Хар мини платетай ч сагсан цүнхтэйгээ.


Гурвалжин захтай цамц, конверс кет, Эрмс цүнхтэй.

Бага охин Lou Doillon-ы хамт.

Охидын хамт.


Уг дууны линкийг тавилаа. Эндээс Jane Birkin, Serge Gainsbourg хоёрын залуу цагийн бичлэгийг үзэж болно.


4 comments:

Tsatsral said...

Good post and nice pictures. I really like her haircut...

Anonymous said...

neg zuil asuuya; Vogue setguul zahialya gevel ali n deer ve? Vogue China, USA or UK?

Suvduush said...

nadaa UK ni taalagddiin. iluuu ih yumtai

miss dior said...

http://miya-crystal.blogspot.com/ iishee orood uzeeree fashion blog hiih gej oroldoj bgaan hehe. sanal setgegdlee chuluutei ilerhiilj bolno shuu