7/2/09

Julie Morstad



Тэрээр Канада-н Ванкувер хотноо амьдардаг бөгөөд, өөрийн өвөрмөц стилтэй зургаар танигдаж, хэд хэдэн шагнал хүртсэн. 2005 оноос хойш үзэсгэлэнгээ гаргаж байгаа юм байна. Зургууд нь ихэвчлэн үлгэр домгоос сэдэвлэсэн байдаг бөгөөд энгийн юм шиг атлаа, цаанаа л содон, зарим нь бүр жихүүцэм сэтгэгдэл төрүүлдэг. Нарийн жигд зураас, хүрээтэй, өнгөний зохицол сайтай, минималист талдаа уран бүтээлч шиг санагдсан.

Анх гэрийнхээ хажуугийн номын дэлгүүрт түүний зургыг харж байсан юм. ( 5 алхмын газар номын дэлгүүр байдаг болохоор орж гарах болгондоо ном, сэтгүүл авчихаад байдаг "муу" зантай. ) Үнэхээр авьяастай, өвөрмөц зураач. Үүнээс хойш дуртай зураачдаа танилцуулах болно.

1 comment:

Yuma said...

i really like reading your blog.