6/28/09

Le Ballon Rouge

Саяхан Францын классик богино хэмжээний хүүхдийн кино " Le Ballon Rouge" буюу "Улаан бөмбөлөг"-г үзлээ.1956 онд хийгдсэн, Найруулагч нь Albert Lamorisse. 34 минут үргэжлэх уг киноны үйл явдал Парис хотод өрнөх бөгөөд Гол дүрийн Паскал хүү, улаан бөмбөлөг хоёрын адал явдлыг харуулна.

Өнгө, гэрэл, дүрслэл зэрэг нь бидний багадаа үзэж өссөн хуучны орос хүүхдийн кинонуудтай төстө
й санагдсан. Харин үзэж дуусаад Владимир Попов уг кинонд ажилласаныг мэдлээ. Үнэхээр гэрэл гэгээтэй, хүүхэд насыг санагдуулсан хөөрхөн кино байлаа. Тухайн үеийн Парис хотын гудамжыг ч бас харах болно.

Уг кино нь 1956 оны Оскарын шагнал, Мөн Каннын кино наадмаас шагнал авч байсан юм байна. Франц Vogue уншиж байгаад Софиа Коппола-г уг киноноос сэдэвлэж "Dior Cherie" (http://fashionmongolia.blogspot.com/2009/02/dior-cherie-ad.html) -
н рекламыг хийсэн тухай мэдээд энэ киног хайж үзлээ.















1 comment:

lamb405 said...

ene kinog uzsen gedeg chini ih taalagdlaa.chamd oor 1 frants kinog zovlomoor bna,hope u will like it.
gol durd marion gotilliard,Guillaume canet/diane krugeriin ex nohor/Jeux d'enfants-uneheer goy kino,bas shimshruulsen....