12/30/07

Happy New Year ----SURPRISE----

P.S: Шинэ жилийн арга хэмжээтэй давхцаад оролцож амжаагүй тул бүртгэж өгнө үү гэсэн хүсэлт олноор ирсэнийг харгалзаад бүртгэлийн хугацааг бага зэрэг сунгахаар боллоо. Та энэ хугацаанд амжиж оролцоорой.


Манай сайттай үргэлж хамт байдаг хүүхнүүддээ ирж буй шинэ жилийн баярын мэнд хүргэхийн ялдамд дараах сюрприз барьж байна.

Нэг. Арга хэмжээний ерөнхий танилцуулга

Сюрприз арга хэмжээ нь шинэ жилийг угтан зохион байгуулагдаж байгаа ба сюрпризын эзэд санамсаргүй түүврийн аргаар сонгогдоно. 2007.12.19 - 2008.01.10 ныг хүртэл оролцох хүсэлтийг хүлээн авах ба 2008.01.12 нд азтануудыг тодруулна. Азтан болсоныг имэйлээр мэдэгдэх ба шалгараагүй хүнд имэйл очихгүй болно.


Хоёр. Оролцогчид

УБ хотод оршин суугаа 16-55 насны эмэгтэйчүүд оролцоно. Та уг арга хэмжээнд хамрагдахын тулд ердөө л өөрийгөө товч танилцуулсан имэйлийг манай fashion_mongolia@yahoo.com сайтанд илгээхэд хангалттай болно.
1. Овог нэр, төрсөн огноо 2. Одоо эрхэлж буй ажил 3. Дуртай өнгө, хувцасны размер /XS, S, M, L, XL, XXL/ 4. Дуртай сүрчиг /хэрэглэдэг/ 5. Холбоо барих утасны дугаар

Азтанаар шалгарсан тохиолдолд та имэйл хүлээн авах ба уг мэйлд заасны дагуу холбоо барьж шагналаа авна. Шагналаа хүлээн авахдаа биеийн байцаалтаа авчрах ба анх бүртгүүлсэн мэдээллийг баталсан ямар нэг бичиг баримт үзүүлээгүй тохиолдолд шагнал олгогдохгүй болно.

Гурав. Шагналын сан

Нийт шагналын сан нэг сая төгрөг байна.
Азтаны шагнал:

1. Ле бутик: 100.000 төгрөгний брэнд бэлэн хувцас сонгох эрхийн бичиг 3 хүн, 40.000 төгрөгний эрхийн бичиг 8 хүн.
Хаяг: Хуучнаар эрэгтэйчүүдийн барааны дэлгүүр.





2. Диор төв: 50.000 төгрөгний гоо сайхны бараа сонгох эрхийн бичиг нэг хүн. Хаяг: Хуучнаар хүүхдийн 100-р дэлгүүр.




3. Түшиг их дэлгүүр: 50.000 төгрөгний гоо сайхны бараа сонгох эрхийн бичиг нэг хүн. Хаяг: Сөүлийн гудамж.









4. Мобиком, Скайтел, Юнител: 40.000 төгрөгний утасний нэгжийн карт тус бүр нэг хүн.



5. Фашион сэтгүүл:
Vogue, W, Elle, Instyle сэтгүүлийн дугаарууд. Нийт 20 хүн.
Америк хувилбар, англи хэлээр.



Таныг азийн тэнгэр ивээг. Фреш Фашион.


Анхааруулга: Та имэйлээр оролцох хүсэлтээ илгээхдээ бүрэн гүйцэд бөглөнө үү.

12 comments:

Anonymous said...

az taarchih ch yum bilu geed anketaa yavuulav kkk

jagaanaa said...

hi,good luck all!

Anonymous said...

hello

gerlee said...

naizuuddaa damjuulj bgaa shuu,

Pearle Deppsu said...

hey dajgui shuu,

Ok oiloo

Arie said...

ok. sonirholtoi yum bn. oroltsono oo.

shuree said...

bugded ni az husie

Sara said...

Hi end bichigdsen 5 asuultand l hariulna biz de. esvel uur asuult bga yumu?

Arie said...

hi, tegeed hugatsaa ni hedii hurtel hoishilsiin bol?.

sanaa said...

blogiin jinhene unshigchidaas l todruulaarai.

Mika said...

Ирж буй 2008 оноо тунгалаг оюун, агуу амжилтаар дүүрэн угтаарай.
Шинэ жилийн мэнд хүргэе.
Мика
http://mikarito.blogspot.com/

NORA said...

EE HUGATSAA NI ONGORTSON BNSHDE DANDAA IIMERHUU ARGA HEMJEE ZOHIOJ BN BIZ DEE DARAACHIIHAD NI ZAAVAL ORNO OO