9/27/07

Best dressed -- Street version

Энэ дугаар маань монголын Street fashion snap гэхүү дээ. Street fashion буюу өдөр тутам эгэл жирийн хүмүүс яаж хувцаслаж буйг харуулсан сайтууд их байдаг.
Энэ бол маш их хөгжиж хүчээ авсан урсгал. Elle, Nylon гэх мэт томоохон сэтгүүлүүд ч street fashion булантай байдаг.
P.S: Эзэд нь зургаа тавиулахгүй гэвэл хэлээрэй. (зураг саак, сүүдрээс)

Хар лакан jacket+ gray+ great hair= Cool!



Энгийн өдөр тутмын платьеийг бариу skinny жинстэй хослуулсан байна. Платье жинс хослуулах их хэцүү арга. Пропорцоо сайн бодолцохгүй бол 90% нь амжилтгүй болох магадлалтай. Харин энэ пропорцын нууц нь платьеийн урт, жинс нь нарийн тул ретүз шиг ашигласан нь, гол нь натурал өнгөтөй даруухан дугуй хоншоортой намхан гутлыг зөв хослуулсан байна. Хэрвээ өсгийтөй ч юмуу, шөвгөр хоншоортой, эсвэл тод өнгийн гутал байсан бол гутал руу нь анхаарал сарниад платьетайгаа зохицохгүй хэтэрхий busy болох байлаа. Цүнх нь ч бас гол хувцасандаа саад болохгүй натурал өнгөтөй байгааг анзаарч байгаа биз дээ. Мөн платье жинс 2 хоёулаа өнгө дагуу байгаа нь энэ хувцаслалтын амжилтын нууц юм.


Биеийн нэг хэсгийг ил гаргавал бусад хэсгийг нуух дүрмийг баримтласан байна. Бас хараар суурьлаад шар цүнхээр акцент өгсөн нь амжилттай болжээ. Very chic!


Энгийн өдөр тутмын платье үргэлж зөв сонголт байдаг. Энэ хувцаслалтын нууц нь иймэрхүү задгай, цээж хөл зэрэг гаргасан хувцасанд даруу натурал өнгө сонгосон нь илүү өдөр тутмын харагддагт байна.

Мөн биеийн аль нэг хэсгийг л ил гаргах дүрэм. Мөрөн дээр нь шууд нүд тусч байгаа биз. Иймэрхүү дээгүүрээ ил хувцас сонговол бусдыг нуух хэрэгтэй. Мөр бол цорын ганц жин нэмдэггүй хэсэг болохоор мөрөө ил гаргаж байгаарай. Хэрвээ судалтай цамцны оронд эгэл жирийн цулгай өнгө сонгосон бол уйтгартай нэгэн хэвийн болох байлаа. Судал хүнийг залуу, стильтэй харагдуулдаг. Гэхдээ буруу өмсвөл хямд харагдах аюултай. Өө хэлвэл өмд нь арай уртадсан байна. Ямар ч урт өмд байсан гутал заавал харагдах ёстой.



Торгомсог материал үргэлж тансаг ихэмсэг харагддаг.


Тод өнгө, давхар хуниас гэх мэт хэцүү детайльтэй платьеийг илүү дутуу зүйлгүй цэвэрхэн өмссөн байна. Энэ бол хүн бүрт зохих дизайн биш. Гол нь насандаа тохируулж хувцасласанд байна.


Dot буюу бөмбөгтөй хувцас үргэлж залуу, хөгжилтөй, чамин харагддаг. Мөн л насандаа тохируулан цэвэрхэн өмссөн байна. Хувцаслалтандаа багахан хэмжээний бөмбөгтөй хээ оруулвал стильтэй харагдах болно.


Сүүлийн үед хамгийн их моодонд ороод байгаа babydoll буюу дэрэвгэр платье өмссөн нь цаг үетэйгээ зохицсон, стильтэй харагдаж байна. Урьд нь өмсөж байгаагүй хэцүү дизайны хувьд хар өнгийг сонговол риск багатай.


Иймэрхүү гүн өнгө хүнийг ухаантай, намбалаг харагдуулдаг. Торгон материал нь тансаг харагдуулж байна. Ялангуяа намрын улиралд улаан хүрэн, гүн ногоон, чернилэн ягаан гэх мэт гүн өнгөнүүд зохимжтой, тансаг сонголт байх болно.

9 comments:

Д.Цогбадрах said...

Таны блогийн энэ бичлэгийг ашиглахыг зөвшөөрнө үү... Мэдээллийн эх сурвалжийг дурьдах болно оо.

Мика /美香/ said...

Чиний блог надад их таалагддаг шүү. Миний 7 хоног бүр шалгаруулдаг сонирхолтой бичлэгүүдэд бас чинийх орж байсан.
Миний блогоор нэг зочлоод гараарай.
Чамд амжилт хүсье.

Мика

http://mikarito.blogspot.com

Anonymous said...

goy bichleg bn. ingej bodit humuus deer taibarlaj bval oilgomjtoi yum bn,tehdee busad post-uud chini ch bas nice l daa!!

Chime said...

tanidag hun ch yavj bh shig..

Jagaa said...

Manai Jenny ch huurhun shuu, uneheer l Very chic bn shuu :-)

Anonymous said...

hey ali ni Jenny ni um

Chime said...

Jenny egch hoorhon deerees n bas uhaantai hehe. 3 dah n.

ehniihiin bas medehiin bn

iga said...

Ямар хэрэгтэй блог гээч, fashion ийм аятайхан сайт ч байдаггүй байх, би л мэдэхгүй юм байна. Их дуртай.
Амжилт шүү. Намрын загвараас хурдан постлоорой.

Gerel said...

Street fashion snap-ee urgeljluulen gargaval zugeer yumaa amjilt husii