8/5/07

H&M

Энэ удаагийн брэнд танилцуулгаар H&M-г сонголоо. H&M бол Шведээс гаралтай, асар хурдацтай хөгжиж буй, дэлхийн 29 оронд 1300 салбар дэлгүүртэй, өвөрмөц, стиль сайтай дизайнаараа алдаршсан брэнд юм.

H&M-н үргэлж олны анхаарлын төвд байдаг нууц нь тэр жилийн моодыг маш хурдан тусган авч өвөрмөцөөр илэрхийлж чаддагт оршдог юм. Үнийн хувьд харьцангуй хямд ч, загвар сайтай нь хэрэглэгчдийн талархлыг хүлээдэг юм.

Мөн бусад ижил түвшний брэндтэй харьцуулахад үргэлж шинийг сэдэж, сонирхолтой байж чаддаг юм.

2004 онд алдарт " Шанел" фирмийн дизайнер Karl Lagerfeld-тэй хамтран түүний зохиосон загварын коллекц гаргасан нь маш их амжилтыг авчирч, Karl-н коллекц нээлтээ хийх өдрийн урд шөнөөс нь хонож оочерлосон үзэгдэл ихэнх хотуудад гарч, дэлгүүр нээгдсэнээс 1 цагийн дотор түүний коллекц бүрэн зарагдаж дууссан гэсэн рекорд тогтоосон юм.

Энэ үеэс эхлэн алдарт дизайнеруудын коллекц удаа дарааллан (ойролцоогоор жилд нэг удаа ) зарагдаж, тэр болгон нь H&M-д асар их амжилт авчирсан юм. 2005 онд Stella McCartney, 2006 онд Viktor& Rolf-той тус тус хамтран ажилласан юм. Энэ оны хавар Madonna өөрийн H&M-д зориулсан коллекцоо гаргасан. Мөн энэ оны зун дуучин Kylie Minogue усны хувцасны коллекц гаргасан юм.

Мөн W,Vogue,Elle,Bazaar зэрэг загварын ертөнцийн акул болсон сэтгүүлүүд ч бусад хямдавтар брэндээс H&M-д илүү ам сайтай байж, стильтэйгээрээ алдаршсан эрхлэгчид нь ч хааяа загварын шоун дээр өмсөж харагддаг юм. Мөн селебритинүүд буюу одууд ч өмсөх дуртай брэнд юм. Селебритинүүд ихэвчлэн үнэтэй дээд зиндааны брэндээр гангардаг ч, H&M-д дуртайгаа нуудаггүй.

Жил бүрийн загварын шоуны моделуудын тайзны арын стиль сурвалжилхад H&M л маш их харагддаг. Бусад адил үнэтэй брэндуудтэй харьцуулхад хамгийн их сэтгүүлийн эрхлэгчид,модел,одуудын дуртай брэнд болж чадсан нь H&M-н зиндааг тодорхойлж байна.

Сүүлийн үед Азид салбар дэлгүүрээ эрчимтэй нээж байгаа. Япон, Хонк Конг, Шанхайд хамгийн сүүлийн байдлаар нээгдээд байна.



New York


Sweden




Интерьер дизайн



Madonna-н коллекцын сурталчилгаа




Madonna in H&M dress (in her design)


Хонг Конг дахь нээлт


Дэлгүүрт орохоор оочерлож байгаа нь, Хонг Конг. Уг нь эргэн тойронд нь дуураймал нь зөндөө л байгаа байх. Брэндээ гэж...


халуухан юм болж байна аа ...





2007 намрын коллекц



2007 намрын коллекц

2007 намрын коллекц, Сүүлийн хэдэн сезон ихэд дэлгэрээд байгаа пөмбөгөр платье.



2007 намрын коллекц


Sims 2 Виртуал тоглоомын ертөнцөд



Gwyneth Paltrow & H&M



Cameron Diaz , with Marc Jacobs bag



Erin Wasson, Hye Park нарын тоглосон сурталчилгаа. Энэ хаврынх.


Супермодел Raquel Zimmermann H&M-н сурталчилгаанд.




Viktor& Rolf for H&M ad

5 comments:

Anonymous said...

H&M Rocks! I love their stuff too! Very cool.

Номио said...

tasarhai. aimaar taalagdjiin. bi ug ni neeh fashion sonirhdoggui l dee. tehdee Devil wears prada-g uzsenees hoish sonirhood bgaa. zarimdaa zarim neg humuusiig driving mad bolchool yavjiin. za yamarch bsan keep it up. loved it.

Badama said...

H&M is really COOL!

Minii style, image-iig H&M todorhoildog shuu. Yag odoo bi H&M-iin top-iig umsson bna. I love it

Anonymous said...

H & M ch zugeer shuu. Ikh delguuriin zuun hoino bairlah Unique shop-d H and M-iin huuhdiin bolon emegteichuudiin huurhun huvtsasnuud baidagiim shuu Zaluuchuudaa!

Amaraa.N said...

Suuliin uyed dandaaH&M ochij avj bga. hehe
mongold bdag yum u?