6/10/07

Inspiration - Movie

Энэ удаа өөрт таалагддаг киноноос танилцуулая. Ялангуяа хувцаслалт нь одоо ч шинэлэг бөгөөд стильтэй, цаанаа л нарийн донжтой тохируулсан нь гайхамшигтай. Үе үеийнхээ моод, урсгалыг тусгасан ч өнөөдөр ч шинэлэг сайхан харагдах хувцаслалтаас нь та ч бас санаа аваарай.

  • 2046- Хонг Конг-н алдарт найруулагч Wong Kar wai-н кино. 1960-аад оны үйл явдлыг харуулах бөгөөд тухайн үеийн моод болох бариу даашинзыг өндөр өсгийтөй классик туфли, жижиг гар цүнхтэй хослуусан нь намбалаг бөгөөд жинхэнэ эмэгтэй хүний чамин ихэмсэг, хээнцэр байдлыг харуулж чадсан байдаг. Sexy буюу дур булаам харагдана гэдэг нь биеэ ил гаргахын нэр биш гэдгийг баталж өгсөн.Орой үдэш задгай кардиган хагас нөмөрсөн нь ч цаанаа л донжтой. Үс засалт, нүүр будалт ч гайхалтай сайн болсон.



Нүүр будалт ч үнэхээр сайн болсон. Liquid eyeliner буюу шингэн нүдний хүрээлэгч шиг эмэгтэй хүнийг дур булаам харагдуулдаг зүйл байхгүй


Гол дүр болох Zhang Ziyi



Нимгэн торгон, бараг унтлаганы хувцастай андуурам торон эмжээртэй платье дээр уртавтар , бүстэй, бүдэг ягаан зузаавтар материалтай пиджак хослуулсан нь үнэхээр энхрий бөгөөд дур булаам харагдаж байна




Арьсан эдлэлийг дурын нэг бүсгүй биш намба төрх цогцолсон, өөртөө итгэлтэй эмэгтэй л өмсөж чадна

  • The Umbrellas of cherbourg ( les parapluies de cherbourg) -- Францын классик мюзикал. Францын алдарт жүжигчин Catherine deneuve-н бүтээсэн гол дүр болох Genevieve-н классик стиль бол одоо ч хуучраагүй, хээнцэр, цэвэрхэн "онц сурлагатан" стиль. Үс засалт нүүр будалт нь ч үнэхээр энхрий ялдам харагдуулж чадсан. Гэрийнх нь декор болох эрээн цэцэгтэй ханын цаас, гоо сайхны ширээ нь хүртэл тансаг хээнцэр франц стилийг тусгасан. Ээжийнх нь намбалаг бөгөөд элегантны хувцаслалт ч үнэхээр гайхалтай.





Үсээ ямар нямбай бантикаар боосныг нь харж байна уу...

Үүрдийн классик Трэнч цувтай...
  • Москва слезам не верит- Манай монгол бүсгүйчүүдээс энэ киног үзээд уйлж байгаагүй хүн байхгүй бизээ. Оскар авч оросын кино урлагыг дэлхийд танилцуулсан бүтээл билээ. Харин та хувцаслалтыг нь тогтож харж байгаагүй бол одоо үзэхдээ сайн ажиглаарай. Залуу охид байхдаа үнэхээр энхрий, цог золбоотой эрээн платье, юбка-р ээлжлэн гоёдог. 20 жилийн дараах хувцаслалт нь ч тухайн насны эмэгтэйн сайхныг тодруулсан, өөртөө итгэлтэй, намбалаг байдаг. Ялангуяа Катягийн стиль илүү санаанд үлджээ.


Хар цагаан эрээн платье нь цагаан ээмэгтэйгээ хослоод залуу, цоглог харагдаж байна Катягийн цэцгэн титэм ч хөөрхөн юмаа. Энэ хаврын Louis Vuitton энэ хэсгээс санаа авсан юм болов уу... :)


Tweed Буюу цэмбэн юбка пиджакны хослол дээр хар цагаан бөмбөгтөй кофт өмссөн нь классик мөртлөө шинэлэг байна


Хар цув, усан цэнхэр хоолойтой свитер дээр дугуй цагаан малгай нь цэвэрхэн, ухаантай харагдаж байна


Платьений шоотой хээ, энгэр, бантик, ханцуй гээд детайлууд нь үнэхээр гайхамшигтай. Ээмэг нь ч бас хосолчихож. Гурины эрээн шоотой цамц ч бас донжтой байна шүү. Одоо ингэж хувцасладаг залуу хэр олон бол?

  • The talented Mr Ripley - Gwyneth paltrow- н цэвэрхэн, классик стиль санаанд тод үлдэж. Цагаан цамц, А хэлбэрийн дэрэвгэр юбкатай үсээ цэвэрхэн боосон нь энхрий бөгөөд ялдам харагдуулжээ.



Сагсан цүнх, цамцаа яаж уясаныг нь хараа.


Эрээн юбка нь үнэхээр зуны уур амьсгал оруулжээ


Cate Blanchett-н цагаан кардиган, дугуй малгай, юбка, бейж бүс, улаан уруулын будаг. Жинхэнэ төгс төгөлдөр!

  • In the mood for love - Мөн Wong kar wai-нх. 2046- н эхний анги. Мөн л 2046 тай адил урсгалын хувцас гарна. Платьений хээнүүд нь ямар энхрий бөгөөд хээнцэр гээч.





Цэцэгтэй цагаан платье дээр улаан цув өмсөж классик цүнх барьсан нь үнэхээр элегантны байна. Celine, Carolina Herrera, Oscar de la Renta стиль юмуудаа.




No comments: