4/25/08

Metropolitan Opera Gala - 4.21.08

Elettra Rossellini Wiedemann in Yves Saint Laurent


Emmy Rossum in Yves Saint Laurent


Kikuchi Rinko in Yves Saint Laurent



Eva Mendes in Yves Saint Laurent


Anh Duong in Yves Saint Laurent


Diane Kruger in Yves Saint Laurent


Leighton Meester in Yves Saint Laurent


Ginnifer Goodwin in Yves Saint Laurent

4/24/08

Alberta Ferreti resort 2008

Alberta Ferreti бол миний дуртай дизайнеруудын нэг. тэр үнэхээр эмэгтэй хүн юу өмсөхийг хүсдэгийг сайн мэддэг. 1950 онд Италид төрсөн бөгөөд 1981 оноос коллекцоо танилцуулж эхэлсэн. Эмэгтэйлэг, хөнгөн, чамин загваруудаараа алдартай.

Түүний энэ удаагийн resort коллекц цагаан, хар хөх өнгийг хослуулсан богиновтор нугалаастай юбка, shirdress, шорт давамгайлсан байлаа.


















Designer Alberta Ferretti

4/23/08

Prada resort 2008 - It's a floral season!

Энэ удаа Prada-н Resort 2008 collection-ийг танилцуулж байна. Resort бол намрын дараа хаврын өмнө гардаг коллекц юм. Амалтын коллекц гэсэн утгатай бөгөөд ихэвчлэн өдөр тутам өмсөхөд тохиромжтой байдаг.

Prada энэ удаа 50-д оноос сэдэвлэн тэдний хамгийн сайн хийж чаддаг А line буюу А хэлбэрийн юбка-ийг цэцгэн хээтэйгээр танилцууллаа. Юбка нь дэрэвгэр бөгөөд хээтэй анхаарал их татахуйц болохоор дээгүүрээ энгийн цамцаар хослуулсан байгааг анхаараарай. Энэ загваруудаас өмсөөд зуны нар ээсэн Италийн гудмаар алхаж байвал ч.























__________________________________________________________________
Сурталчилгаа


4/21/08

Pillow Talk - Jan 03 Vogue UK










party style

Director Sofia Coppola


Ellen Page


Model Maria Carla Boscono




Zhang Ziyi



Mary kate& Ashley olsen


Model Irina Pantaeva


Model Hana Soukupova


Model Elle Mcperson



Jessica Alba, Rihanna


Angie Harmon

street style-3


















4/19/08

Louise Brooks, F. Scott Fitzgerald, Chanel ба 20-д он

Loiuse Brooks

Энэ удаад 1920-д оны дуугүй киноны алдарт жүжүигчин болох Loiuse Brooks-ийг танилцуулж байна.

Тэрээр 1906 онд АНУ-ын Канзас мужид төрсөн бөгөөд бүжигчний мэргэжлээр амьдралынхаа гарааг эхэлсэн ч silent movie буюу дуугүй кинонуудаараа нэрд гарсан 20-д оны хамгийн шуугиан тарьсан алдарт жүжигчин билээ. Цагтаа алдарт Charlie Chaplin-тай нэр холбогдож явжээ.

Түүний богино үсний засалт тухайн үеийн хүүхнүүдийг шуугиулж бүгд л түүн шиг үсээ тайруулж байсан гэдэг.

1920-д он бол АНУ-ын түүхэнд "Jazz Age" гэгддэг алтан үе бөгөөд эмэгтэйчүүдийн хувцаслалтанд хувьсгал, шинэчлэлт хийсэн үе байсан юм. Бүсгүйчүүд анх удаа богино юбка өмсөж, үсээ богиносгож, нүүрээ будаж (уруулын будаг, нүдний хар харандаа) машин барьж архи тамхи хэрэглэж эхэлжээ. Либерал үзэл дэлгэрч жаз хөгжмийн урсгал энэ үеэс европод өргөн тархаж эхэлжээ. АНУ-д жазаар хүн болгон амьсгалж энэ нь ч фашионд хүчтэй нөлөөлж жаз бүжихэд тохиромжтой хувцаснууд үүссэн гэгддэг.




1920-д онд ингэж хувцаслаж байсан гэхэд, одоо ч дэгжин харагдаж байна.













Мөн энэ үе Great gatsby зохиолоороо алдаршсан АНУ-ын нэрт зохиолч F. Scott Fitzgerald -ийг төрүүлсэн бөгөөд зохиолын гол баатар Daisy-н хувцаслалт яг үеээ тодотгон харуулсан байдаг.

Дизайнер Chanel-ын нэрд гарсан үе мөн бөгөөд тэрээр 1926 онд анх удаа "little black dress" буюу хар даашинзыг зохиож байжээ. Энэ нь тухайн үедээ их шуугиан тарьж байсан бөгөөд олон зуун жил өмссөн хүнд, том даашинзнаас бүсгүйчүүдийг чөлөөлсөнөөрөө онцлог юм.

Тухайн үед Madeleine Vionnete, Paul Poiret гээд маш чадварлаг олон дизайнер байсан ч Сhanel бол анхны өөрийгөө од болгон рекламдахдаа гаргуун маркетингтай дизайнер байсан бөгөөд энэ нь ч өнөөдрийг хүртэл алдар нэрийг нь дэлхийд цуурайтахад хүргэсэн юм.

Тухайн үед дизайнер гэхээсээ илүү оёдолчин гэсэн имижтэй байсныг өөрчилж Сhanel өөрийн зохиосон tweed буюу цэмбэн даавуун костюмны хослолыг сувдан зүүлттэй хослуулж хаана ч өөрийнхөө стилээр гангардаг, мөн нэр хүндтэй олон найзтай байсан нь түүнийг од болгоход тусалжээ. Бараг тухайн үеийнхээ Рaris Нilton байсан гэсэн үг дээ.

Дайны дараа ихэнх дизайнерууд хаалгаа барьсан бол Сhanel дайныг овжин ашиглаж (цэргийн даргатэй үерхдэг байсан нь ч нөлөөлсөн байх) Парист шинээр дэлгүүр нээн тухайн үеийнхээ баячуудад үйлчлэх болсон байна.

Энэ сэдвийн талаар ингээд дуусгая. Үнэхээр хүн бүр жазаар амьсгалсан сайхан үе байсан харагддаг.

Gabrielle "Coco" Сhanel
__________________________________________________________________
Сурталчилгаа


4/10/08

Street style-2












__________________________________________________________________
Сурталчилгаа

4/1/08

Shirtdress

Bottega Veneta spring 2008


Миний хамгийн дуртай хувцас болох Shirtdress. Хослуулах гэж зовохгүй, цэвэрхэн, элегантны харагддаг. Гол нь биеийн өө нууж өгдөг. Энэ хаврын хамгийн чухал моодны нэг. Бараг бүх дизайнер shirtdress танилцуулсан.
Доорхи Gap-н даавуун shirtdress их таалагдсан. Дуучин Amerie чамин гутал цүнхээр амилуулжээ.


  • Skinny жинсэн дээр өмссөн ч болно.
  • Эсвэл задгай кардиган дээр нь давхарлаж
  • Сэрүүн үед дотор нь хоолойтой свитертэй. гэх мэт.
Demi Moore төстэй ruffle-тай платьетай.

basic rule-3

  • Стилээ сайжруулах амархан арга бол өөрийн стиль дээр тулгуурлан upgrade буюу сайжруулах. зурагтай футболкоо дан өнгөөр солих, цайвар/уранхай/ буруу цайралттай жинсээ бараан өнгийн жинсэээр, ( хэлбэрээр моодолж болно бариу/өргөн гэх мэт) кетээ ballet flat буюу хөлд эвтэй намхан туфлиэр солих. Синтетик юмуу даавуун цүнхээ нейлон эсвэл жинхэнэ ширээр солих.
  • Сайхан харагдахын тулд өөрийн стилээс татгалзах албагүй. Танд таатай санагдахгүй бол заавал өндөр өсгийт өмсөж гүйх хэрэггүй.
  • Пропоцоо бодолцох. Хэтэрхий жижиг цүнх ихэнх хүнд онцгүй харагддаг. мэдээж та үдэшлэгт яваагүй бол шүү дээ.
  • Юбка, Платье бол сайхан харагдах дөт зам.
  • Гэхдээ та угаасаа л 7 хоногийн 5 өдөр юбка өмсдөг бол материалыг нь сайжруулаад үзээрэй. Жинхэнэ торго, ноос гэх мэт.
  • Хувцаслалтанд нэг материалаас нэг л орох. Hэг материал хэтэрхий их бол онцгүй. Хэзээ ч битгий жинс + жинс өмсөөрөй. Жинсэн якыг өөр материалтай юбкатай хослуулбал чамин харагдана. Ямар ч байсан жинсэн як + жинсэн өмд биш шүү. Энэ бол хэнд ч хэзээ ч сайхан харагддаггүй хувцаслалт.

Style watch: Katie Holmes

Сүүлийн үеийн хамгийн их өөрчлөгдөж, стильтэйд тооцогдох болсон Katie Holmes-н зургаас ахин хүргэж байна.
гурвалжин захтай свитер(хүн бүрт зайлшгүй байх ёстой basic-н нэг )+ бараан өргөн жинс

нэг мөртөй платье


улаан өнгө= өөртөө итгэлтэй

animal print = sexy!


Классик трэнч цув


хар платье/ шоотой өмд


little black dress. ийм shift загварын платье хүн бүрт зохидог. Эмэгтэй хүний заавал авах зүйлсийн нэг.



metallic! гялалзсан саа бага зэрэг буйд л гол амжилтын нууц байна.


Gap blouse. Жинс өмссөн ч дээгүүрээ иймэрхүү элегантны кофт өмсвөл элегантны харагдана.гутал бол мэдээж туфль. Энэ жинсэн дээр хоолойтой свитер өмссөн бол хэтэрхий энгийн болох байлаа. Загвар сайтай кофт стильтэй харагдах амархан арга.



Tuxedo jacket.Өө хэлвэл дотуураа арай бие ил гаргасан цамц өмсвөл зүгээр байж.


Түрүү жилийн гол моод ретүзийг ноосон платьетай амилуулсан байна. 25 гарсан бол шагайнаас богино ретүз өмсөх хэрэггүй.


Торгон хар платье. даавууны хольцтой торго ч бөх зүгээр байдаг.


Гоёлындуу торгон кофтыг энгийн даавуун футболктой амжилттай хослуулжээ. Урт ханцуй нь амжилтын нууц болжээ.


Gap blouse.Натурал өнгийг амжилттай хослуулжээ.


Цагаан гадуур хувцас, заавал байх зүйлсийн нэг.


хараар суурьлан, бейж савхин riders стилийн jacket-аараа акцент болгожээ.




Стильтэй оддын эгнээнд орохоос өмнө.цамцны детайл нь хэтэрхий анхаарал татсан, үсний өнгө нь жигд биш байна. ер нь үсэнд сор тавина гэдэг онц биш. Ихэнхи хүнд хямд харагддаг. Зөв соролж чаддаг хүн ч ховор.


дараа нь. Классик цагаан сорочк хамаагүй дээр байна. Ер нь хэт загварлаг хувцас өөрт зохиж буй эсэхийг мэдэхгүй бол энгийн классик загвар сонгоорой.


Сүүлийн хэдэн сезон моодонд ороод буй пөмбөгөр Jacket-тай.


"Hollywood land" in march Vogue

Vogue сэтгүүлийн 3 сарын дугаарт гарсан эдиториалыг хүргэж байна. Энэ хавар A line буюу А хэлбэрийн дэрэвгэр юбка моодонд орж байгаа бөгөөд 50-иад оныг санагдуулам эдгээр загваруудыг сүпермодел Karen Elson амилуулжээ.
Угын иймэрхүү "сайн гэрийн эзэгтэй " стильд дуртайг хэлэх үү, үнэхээр таалагдлаа.




Fendi dress

Marni top& skirt/ Donna Karan dress


Miu Miu blouse/ Nina Ricci dress


Carolina Herrera blazer& skirt- Анх Chanel-н алдаршуулсан костюм юбканы хослол одоо ч классик гоёл.


Oscar de la renta хослол/ Dior dress


Armani silk jacket& skirt


Chanel dress/Gucci blouse


Prada blouse& skirt (A line юбка-г Prada-с илүү хийдэг брэнд бараг үгүй. Энэ хаврын загварууд ч маш их таалагдсан)

Ferragamo's 80th anniversary in Shanghai

Өнгөрсөн долоо хоногт Шанхай хотноо ширэн гутал, цүнх зэрэг аксесуараараа алдартай Италийн топ фирмийн нэг болох Salvatore Ferragamo 80 жилийн ойгоо тэмдгэлэн өнгөрүүллээ. Хуанг пу хэмээх голын эрэг дээр 2008 оны намрын загварыг үзүүлсэн бөгөөд гол арга хэмжээ нь "Salvatore Ferragamo: Evolving legend 1928-2008" хэмээх үзэсгэлэнгийн нээлт байсан бөгөөд олны танил одууд ч уг ёслолд нисэн очжээ. Уг үзэсгэлэнд тус брэндийн түүхэн дэхь шилдэг бүтээлүүд тавигдсан байна.

Сар гаруйхны өмнө үслэг эдлэлээрээ алдартай Итали брэнд болох Fendi цагаан хэрмэн дээр runway show буюу загварын шоу зохиож олны анхаарлыг татаж байсан билээ. Уг загварын шоунд алдарт моделуудаас гадна загварын ертөнцийн алдартнууд уригдсан юм. Ийнхүү брэндүүдийн Ази дахь маркетинг улам хүчээ авсаар байна.

Хэрвээ та ойрын хугацаанд Шанхай явах төлөвлөгөөтэй бол энэхүү үзэсгэлэнг сонирхож болох нь. Ингээд уг арга хэмжээний үеэр хэн юу өмссөнийг хүргэе.


Zhang Ziyi


Ginnifer Goodwin



Christina Ricci







Загварын шоунаас


уг брэндийн алдарт "Вара" загварын гутал