12/31/07

Looking back 2007- Hollywood

"Dreamgirls"киногоороо Oscar авсан жинхэнэ Үнсгэлжин- Jennifer Hudson


Kirsten Dunst at Universal studio


Penelope Cruz, Ben Affleck


Jennifer Connelly, Robert De Niro


Kristen Dunst- Universal Studio дахь зураг авалтын үеэр



Abigail Breslin ээжийн хамт


Hellen Mirren- Queen киноны зураг авалтанд бэлдэж байна.


Jennifer Connelly, Julianne Moore, Kate Winslet


Babel киногоор дэлхийд танигдсан Kikuchi Rinko. Үргэлж Chanel өмсдөг нь дизайнер Karl Lagerfeld-н анхаарлыг татаж албан ёсоор Chanel-н шинэ төрх болсон юм. Түүний Chanel-н рекламны тухай удахгүй дэлгэрэнгүй танилцуулах болно.




Ben Affleck зураг авалтын дундуур



Penelope Cruz арын албаныхантайгаа.


Jessica Alba


Evan Rachel Wood, Amy Adams


"Last King of Scotland" киногоороо гарч ирсэн Forest Whitaker, Jessica Biel-н хамт


Арын албаныхан


12/30/07

Happy New Year ----SURPRISE----

P.S: Шинэ жилийн арга хэмжээтэй давхцаад оролцож амжаагүй тул бүртгэж өгнө үү гэсэн хүсэлт олноор ирсэнийг харгалзаад бүртгэлийн хугацааг бага зэрэг сунгахаар боллоо. Та энэ хугацаанд амжиж оролцоорой.


Манай сайттай үргэлж хамт байдаг хүүхнүүддээ ирж буй шинэ жилийн баярын мэнд хүргэхийн ялдамд дараах сюрприз барьж байна.

Нэг. Арга хэмжээний ерөнхий танилцуулга

Сюрприз арга хэмжээ нь шинэ жилийг угтан зохион байгуулагдаж байгаа ба сюрпризын эзэд санамсаргүй түүврийн аргаар сонгогдоно. 2007.12.19 - 2008.01.10 ныг хүртэл оролцох хүсэлтийг хүлээн авах ба 2008.01.12 нд азтануудыг тодруулна. Азтан болсоныг имэйлээр мэдэгдэх ба шалгараагүй хүнд имэйл очихгүй болно.


Хоёр. Оролцогчид

УБ хотод оршин суугаа 16-55 насны эмэгтэйчүүд оролцоно. Та уг арга хэмжээнд хамрагдахын тулд ердөө л өөрийгөө товч танилцуулсан имэйлийг манай fashion_mongolia@yahoo.com сайтанд илгээхэд хангалттай болно.
1. Овог нэр, төрсөн огноо 2. Одоо эрхэлж буй ажил 3. Дуртай өнгө, хувцасны размер /XS, S, M, L, XL, XXL/ 4. Дуртай сүрчиг /хэрэглэдэг/ 5. Холбоо барих утасны дугаар

Азтанаар шалгарсан тохиолдолд та имэйл хүлээн авах ба уг мэйлд заасны дагуу холбоо барьж шагналаа авна. Шагналаа хүлээн авахдаа биеийн байцаалтаа авчрах ба анх бүртгүүлсэн мэдээллийг баталсан ямар нэг бичиг баримт үзүүлээгүй тохиолдолд шагнал олгогдохгүй болно.

Гурав. Шагналын сан

Нийт шагналын сан нэг сая төгрөг байна.
Азтаны шагнал:

1. Ле бутик: 100.000 төгрөгний брэнд бэлэн хувцас сонгох эрхийн бичиг 3 хүн, 40.000 төгрөгний эрхийн бичиг 8 хүн.
Хаяг: Хуучнаар эрэгтэйчүүдийн барааны дэлгүүр.





2. Диор төв: 50.000 төгрөгний гоо сайхны бараа сонгох эрхийн бичиг нэг хүн. Хаяг: Хуучнаар хүүхдийн 100-р дэлгүүр.




3. Түшиг их дэлгүүр: 50.000 төгрөгний гоо сайхны бараа сонгох эрхийн бичиг нэг хүн. Хаяг: Сөүлийн гудамж.









4. Мобиком, Скайтел, Юнител: 40.000 төгрөгний утасний нэгжийн карт тус бүр нэг хүн.



5. Фашион сэтгүүл:
Vogue, W, Elle, Instyle сэтгүүлийн дугаарууд. Нийт 20 хүн.
Америк хувилбар, англи хэлээр.



Таныг азийн тэнгэр ивээг. Фреш Фашион.


Анхааруулга: Та имэйлээр оролцох хүсэлтээ илгээхдээ бүрэн гүйцэд бөглөнө үү.

Party Style - 3

Баяр ёслолын хувцасны хамгийн классик сонголт бол мэдээж хар платье. Харин ямар загвар дээр ямар аксесуар хослуулахаас хамааран бусдаас ялгарана.
Сүүлийн үед моодонд ороод байгаа загварууд гэвэл хар платьенаас гадна
  • Хар хөх өнгө. Гүн, ухаантай харагддаг өнгө. Хар, цагаан, улаан өнгөтөй хослуулж болно. Ялангаяа хар хөх платье дээр улаан эсвэл, алт, мөнгөн өнгийн туфль зохимжтой.
  • Улаан хүрэн өнгө. Мөн л гүн, намбатай өнгө бөгөөд дээрхийн адил алт мөнгө гэх мэт металлик өнгийн жижиг цүнх, туфлитэй хослуулж болно.
  • Баяр ёслолд бусдаас өвөрмөц харагдая гэвэл сатиндуу материалтай хар өмд + Нимгэн шиффон кофт, силкэн майк, эсвэл гялалзсан шигтгээтэй майк зэргийг сонговол хээнцэр мөртөө бусдаас сондгойрох болно.
  • Улаан платье. Хар платьений дараагийн классик өнгө.
  • Seperate буюу өмд юмуу юбкатай гоёмсог кофт гэх мэтийг хослуулах арга. Дээр өмдтөй хослуулах талаар ярьсан бол юбка ч мөн адил аргаар хослуулж болно.
  • Материалын хувьд хамгийн тансаг материалуудыг сонгоорой. Тор (Lace) , Хамба хилэн (Velvet) силк гэх мэт.
  • Металлик буюу алт, мөнгөн өнгийг сонговол та бусдаас онцгойрох болно.
  • Бейж шаргал бол даруу, цэвэр мөртөө цаанаа л элегантны өнгө. Хар Аксесуартай ч сайн хослоно.
  • Гүн цэнхэр, Тод ягаан хурц өнгө. Гэхдээ материал муутай бол тод өнгө маш хямд харагддаг.
Эцэст нь хэлэхэд ямар ч үед хувцаслалтын алтан дүрмүүдээ мартаж болохгүй.
  • Заавал нэг акцент болсон элемэнт оруулах
  • Биеийн аль нэг хэсгийг тодотгох гэх мэт.
Мөн хар трикотой хар туфли хослуулбал дээгүүрээ юу ч өмссөн хамаагүй ,өндөр, урт хөлтөй харагддаг. Тиймээс ямар гутал сонгохоо мэдэхгүй бол туршаад үзээрэй.
Энэ бол стильтэй гэгддэг одуудын байнга хэргэлдэг арга.

Миний хувьд баяр ёслолд Seperate-р гоёх дуртай. Хослуулсан зүйлээсээ хамааран илүү өөрийгөө илэрхийлэх, өвөрмөц харагдах боломжтойгоос гадна биед эвтэй байдаг.

За ингээд гоёлын хувцасны алтан дүрэм бол
  • Өдөр тутмын хувцасыг санагдуулах материал сонгохгүй байх. Даавуу гэх мэт.
  • Доз хэтрүүлэхгүй байх. Хөлөөс толгой хүртэл саа, шүр шигтгээ гэх мэт хэт их хүнд детайльтай хувцаснаас татгалзах. Өөрөөр хэлбэл таныг харсан хүнд шууд ёлкны мод санаанд нь буухааргүй хувцаслах гэсэн санаа л даа. Бие биедээ саад болж анхаарлыг олон тийш сарниулахааргүй элемэнтүүдийг сонгоорой.

Хамгийн гол нь та өөрөө тэр оройн хамгийн баяр хөөртөй хүн байх нь чухал. Ингээд хэдэн санаа авахуйц зураг орууллаа.


Хар Платье+Алтан туфль


Иймэрхүү жижиг цүнх хамгийн сайн сонголт. Ихэнх хүний гаргадаг алдаа нь хэт том эсвэл энгийн цүнх барьдагт байдаг.


Торгомсог хээтэй платье. Иймэрхүү хээ нэлмэгэр байх тусмаа тарган харагдуулна.

Хар цагаан хээ. Тансаг, цэвэрхэн, Классик


Улаан платье


Цагаанаар өнгө ижилсүүлсэн нь тансаг, хээнцэр харагдаж байна. Биеийн аль нэг хэсэг буюу зөвхөн мөрөө ил гаргасан нь хэт задгай биш ихэмсэг харагдахын нууц болжээ.


Классик хар цагааны хослол. Хар трико, хар туфли нь урт хөлтөй харагдуулж байна.


Амьтны хээ. Өөртөө итгэлтэй бүсгүйн сонголт. Классик секси имижийн илэрхийлэл.


Өөрийн биеийн хэлбэрт тохируулан элегантны хувцаслажээ. Мөн л биеийн нэг хэсгийг тодруулах дүрэм баримтласан байна.


Силк. Мэдээж хамгийн сайн сонголт.


Баруун талын бүсгүйн өмд+ шиффон кофт цэвэрхэн харагдаж байна.


Бейж торгон топ


Иймэрхүү шаргал торгомсог платье даруу ч ихэмсэг харагдаж байна.


Хараар суурьлан юбкаа гол акцент болгон тодруулсан байна.


Хар өнгө.Классик сонголт.


Бага зэргийн торон детайль нь акцент болсон байна.



Цагаан= Ихэмсэг, Цэвэрхэн. Эрчүүдийн топ фантаз нь биднийг цагаан хувцастай харах.


Иймэрхүү тод өнгө таныг залуу харагдуулна. Гутал, Цүнхээ хараар суурилсан нь хэт хямд харагдахаас аварсан байна.Мөн хэт секси загвар биш тулдаа энэ өнгөний хувьд баланс сайтай сайн сонголт болжээ.


Дан өнгө сонгосон нь амжилтын нууц бөгөөд хормойн урт нь хэт уйтгартай харагдахаас сэргийлсэн байна.


Мөн л хар дээр суурилан хээтэй кофт (мини платье) нь акцент болжээ.
Баруун талын бүсгүйн хар трико, хар туфль нь цагаан хослолын хөнгөн имижийг эвдэн суурь болж өгчээ.


Баруун талын бүсгүйнх шиг торгомсог мөртөө нэг их анхаарал татахааргүй цэвэрхэн платье ч бас сайн сонголт. Хар ороолт, цүнхээ акцент болгож хэргэлсэн байна.


Бага зэргийн детайльтай хар торгон кофт хэзээд сайн сонголт.



Бүсээр бэлхүүсээ тодруулан, улаан цүнхээ акцент болгожээ.



Зүүн талын бүсгүйн А хэлбэрийн хар юбка торгомсог материалтай бол гоёлын сайн сонголт болно.


Нэлэнхйи хар өнгө ашигласнаар өндөр туранхай харагдаж байна.


Мөнгөн өнгө. Гутал цүнх нь ижил төрлийн сул өнгө сонгосон нь гол дүр болох платьенаас анхаарал сарниулахгүй, уусч өгчээ.


Зүүн талын бүсгүй мөн л хар трико, туфлийн аргыг хэргэлсэн байна. Баруун талын Reese-н хар хөх өнгийг амжилттай хэргэлжээ.


Looking back 2007-- Oscar

Шинэ он гарахын өмнө энэ оноо эргэн нэг харцгаая. Оскарын after-party-н зургаас.


Beyonce, Oprah, MaryJ Blige


Rachel Weisz


Jessica Biel


Lauren Bush


Penelope Cruz


Natalia Vodianova, Linda Evangalista


Titanic Reunion


Abigail Breslin- Миний хувьд энэ жилийн шилдэг шинэ эмэгтэй жүжигчин.


Guy Ritchie, Natalie Portman


Helen Mirren


Madonna, Gwyneth Paltrow


Maggie Gylenhaal- Хар хөх платье нь үнэхээр тансаг харагдаж байна.

12/26/07

Trench coat - part 2

Дизайнер Каролина Хэррэра

хар платье, бейж цув гэсэн суурь өнгөн дээр цэнхэр зүүлт, улаан цүнхээ акцент болгосон байна.


Natalia Vodianova цэнхэр торгомсог Трэнчтэй


12/20/07

Looking back 2007-- Gap Ad

Энэ оны рекламнуудаас энэ реклам их таалагдсан. Стилинг, Дизайн гээд.

Julia Stegner (right)

Jessica Stam


Freja Beha


Freja Beha


Du Juan


Jessica Stam



12/16/07

Inspiration- 3

  • Don't take any shit off anyone, ever- Johnny Depp
  • You can't argue with passion- Tim Burton
  • What you are thinking about, you're becoming- Muhhammad Ali
  • Three meals a day.Work hard.Keep yourself clean. Get enough sleep.- Antonio Pierro
  • Like the person you love, That's how you have a long marriage. Buck O'neil
  • You meet less shits the higher you go. - Ted Williams
  • Find things that shine and move toward them- Mia Farrow
  • Get your priorities right- Richard Branson
  • Most people don't have much of a clue as to why they act the way they do- Hugh Hefner

Party Style- part 2

Шинэ он гарахад хэдхэн хоног үлдлээ. Баярын гоёлд тань хэдэн санаа нэмэе. Энэ удаа эрчүүдийн классик гоёл болох Tuxedo Jacket-г танилцуулж байна.

1950-иад онд алдарт жүжигчин Marlene Dietrich анх өмсөж эмэгтэйчүүдийн нийтлэг төрхийг эвдэн шуугиан тарьж байсан энэхүү гоёл одоо эмэгтэйчүүдийг хамгийн өөртөө итгэлтэй, өвөрмөц, дур булаам харагдуулдаг хувцас болж чадсан юм.

Үе үеийн сайхан хүүхнүүд өмсч, бүх л алдарт дизайнерууд коллекцдоо оруулж байсан Tuxedo нь өдөр тутмын ажилдаа өмсдөг пиджакнаас тань хэлбэр болон энгэрийн торгомсог эмжээрэээ ялгагдана. Тэгвэл Tuxedo-г юутай өмсөх вэ?

  • Бариу pencil юбка+ цагаан эсвэл хээтэй нимгэн торгомсог кофт.
  • Сатин торгомсог материалтай хар өмд
  • Залуу бүсүйчүүд бол мини торгон платьетай, 40-с дээш насныхан өвдгөөр болон уртавтар гоёлын платьетай. Гол нь нэлмэгэр харагдуулж л болохгүй. Тэгэхээр бариувтар биед таарсан загварыг сонгоорой.
  • нимгэн торгон майк+ сүүлийн үеийн моод болох өргөн хар өмдтэй. Өмд нь өргөн байх тусам туфлийн өсгий өндөр байх ёстой.
  • Мөн сүүлийн үеийн моод болох өвдгөөр татсан шёрттой. Ийм шёрт өмссөн үед хэт энгийн эсвэл эршүүд харагдахаас зайлсхийх. Жишээ нь хар торон трико+ өсгийтөй лакан туфль гэх мэт секси аксесуартай хослуулаарай.


Marlene Dietrich



Kate Moss


Charlize Theron



Katie Holmes


Kate Bosworth


DKNY spring 2007 - Иймэрхүү хээтэй кофт эмэгтэйлэг өнгө аяс нэмнэ.


YSL



Roberto Cavalli


Versace

Эцэст нь хэлэхэд энэ бол хүн бүрийн амилуулж чадах стиль биш. Хамгийн өөртөө итгэлтэй, бусдаас ялгарах дуртай зоримог эмэгтэйчүүдэд зориулсан загвар.